Францын парламент вакцины гэрчилгээний тухай хуулийг эцэслэн баталлаа. Ням гарагт явуулсан санал хураалтаар парламентын доод танхимын хууль тогтоогчдын 215 нь дэмжиж, 58 нь эсрэг санал өгснөөр хууль ойрын өдрүүдэд хүчин төгөлдөр болохоор болж байна.
Сөрөг хүчний намууд зарим зүйл заалтыг нь хэтэрхий хатуу гэж үзэж парламентаар ширүүхэн эсэргүүцсэн боловч шинэ хууль батлагдсанаар Францчууд ресторан, кафе, кино театр, холын зайн галт тэрэг зэрэг олон нийтийн газарт нэвтрэхдээ вакцины гэрчилгээгээ шалгуулах шаардлагатай болж байгаа юм.
Одоогийн байдлаар вакцинд хамрагдаагүй хүмүүс ойрын хугацаанд шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан баримтаа үзүүлэн ийм газруудад нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн яамнаас бямба гарагт мэдээлснээр хүн амын бараг 78 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Дөрөвдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвших төлөвтэй байгаа Эммануэль Макрон энэ сард “Le Parisien” сонинд ярилцлага өгөхдөө вакцин хийлгээгүй хүмүүсийн амьдралыг маш төвөгтэй болгож, ковидын вакцин хийлгэхэд нь шахалт үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.
Өнгөрсөн бямба гарагт вакцины эсрэг олон мянган жагсагчид Парис болон бусад хотуудад уг хуулийг эсэргүүцэн жагссан байна. Гэхдээ Макроны ярилцлагын дараа вакцин эсэргүүцэгчдийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад огцом буурчээ.
Франц улс Ковид-19-ийн тав дахь давлагаатай тэмцэж байгаа бөгөөд өдөр бүр тогтмол 300,000-аас дээш шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Гэсэн хэдий ч эрчимт эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо 2020 оны эхний давлагаанаас хамаагүй бага байна.
Эх сурвалж: The Guardian

#вакцин, #Вакцины гэрчилгээ, #Коронавирус, #Франц улс,