COVID-19

ИНФОГРАФИК: Зорилтот бүлгийн 55 хувийг вакцинжуулжээ

Гэрэл зургийг MPA.mn

Манай улс өнөөдрийн байдлаар 276 мянган иргэнээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн 55%-ийг, 18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг дархлаажуулжээ.

Иргэдээс ирж байгаа түгээмэл хоёр асуулт:

-Вакциныг ямар хүмүүст хийж байгаа вэ?

-Вакцины нөөц хязгаарлагдмал байгаатай холбоотой Монгол Улсын Засгийн газраас хамгийн түрүүнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, мэргэжлийн хяналтын ажилтан, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүсийг вакцинд хамруулж байгаа.

Вакцин хийлгэсний дараа вирус илрүүлэх шинжилгээгээр вирустэй гарах уу?

-Үгүй. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарахгүй. Харин дархлааны хариу урвалын нөлөөгөөр эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр эерэг гарах боломжтой.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet