Гурван сар саатсан Эрдэнэтийн зэс экспортод гарч эхэлсэн талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Шадар сайдын ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс ГХЯ-аар дамжуулан БНХАУ-д удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргажээ.

Тодруулбал 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хятадын талаас Эрээн төмөр замын боомтоор 3 сарын хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штаб мэдэгдэлдээ дурджээ.

Мөн авто замаар чингэлэгтэй авах нүүрсний импортыг албан ёсоор эхлүүлж байгааг Хятадын тал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба

#экспорт, #Эрдэнэтийн зэсийн баяжмал, #Эрээн-Замын-Үүд боомт,