Японд 2011 онд болсон цөмийн гамшгийн дараа бамбай булчирхайн хорт хавдартай болсон зургаан залуу Фүкүшимагийн атомын станцын операторыг шүүхэд өгчээ.

Гамшиг болох үед 6-16 настай байсан нэхэмжлэгч нар цацрагийн хордлогын улмаас хорт хавдар туссан гэж үзэж байгаа юм. Тэд бүгд мэс засалд орж, бамбай булчирхайгаа бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь тайруулсан болохыг өмгөөлөгч нь мэдээлсэн. Мөн тэдний гэр бүлд бамбай булчирхайн хорт хавдар туссан түүх байдаггүйг онцолжээ.

Нэхэмжлэл гаргагчид цахилгаан станцын оператор Токиогийн цахилгаан эрчим хүчний компаниас (Tepco) 5.4 сая долларын нөхөн төлбөр шаардсан байна.

“Tepco” компанийн төлөөлөгч уг хэргийг шүүхэд шилжүүлэх талаар мэдэж байсан бөгөөд нэхэмжлэлийг судалсныхаа дараа энэ асуудлыг шийдвэрлэх болно гэв.

2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунами болж, улмаар Фукушима атомын цахилгаан станцад сүйрэл болсон.

Энэ нь 1986 онд Украинд болсон Чернобылийн гамшгаас хойших хамгийн том атомын цахилгаан станцын осолд тооцогддог ч цацраг идэвхт иодын хэмжээ харьцангуй бага хэмжээгээр ялгарсан тул нутгийн иргэдэд хамаагүй бага хохирол учруулсан гэж үздэг. Гэсэн хэдий ч цацрагийн урт хугацаанд үзүүлэх үр нөлөө нь маргаантай хэвээр байна.

НҮБ-ын шинжээчдийн зөвлөл өнгөрсөн жил уг гамшиг хүн амын эрүүл мэндэд шууд асуудал үүсгээгүй гэж дүгнэсэн. Мөн 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “гамшиг нь бүс нутагт хорт хавдрын өвчлөлийн мэдэгдэхүйц өсөлтийг үүсгэхгүй” гэж мэдэгдэж байв.

Харин 2018 онд Японы засгийн газар станцын нэг ажилтан цацрагт хордсоны улмаас нас барсан гэж мэдэгдээд, түүний ар гэрт нөхөн төлбөр олгохыг зөвшөөрсөн байна.

Мөн албан ёсны баримтуудыг үл харгалзан Фүкүшимагаас нүүлгэн шилжүүлсэн олон хүн тус бүсээс болгоомжилсон хэвээр байгаа бөгөөд гамшгаас хойш арав гаруй жилийн дараа гэр лүүгээ буцахаас татгалзсаар байна.

Эх сурвалж: BBC

#Фүкүшима,