Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд кибер халдлага үйлдэж олон сая долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан гэж НҮБ-ын тайланд дурдсан байна.
2020 оноос 2021 оны дунд үе хүртэл кибер халдлага үйлдэгчид нийт 50 сая гаруй долларын дижитал хөрөнгийг хулгайлсан болохыг шинжээчид тогтоожээ. Ийм төрлийн халдлага нь Пхеньяны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт "орлогын чухал эх үүсвэр" болдог гэж тайланд дурдсан байна.
Судалгааны дүгнэлтийг баасан гарагт НҮБ-ын хориг арга хэмжээний хороонд хүлээлгэн өгчээ.
Кибер халдлага нь хамгийн багадаа Хойд Америк, Европ, Ази дахь гурван криптовалют биржийг онилсон байна.
Уг тайланд өнгөрсөн онд Хойд Солонгос кибер халдлагынхаа тусламжтайгаар 400 сая долларын дижитал хөрөнгийг гартаа оруулсан байж болзошгүй гэсэн өнгөрсөн сард “Chainalysis” аюулгүй байдлын фирмээс гаргасан судалгааны үр дүнг иш татжээ.
Мөн 2019 онд Хойд Солонгос кибер халдлагуудыг ашиглан үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөртөө зориулж ойролцоогоор хоёр тэрбум доллар хуримтлуулсан талаар НҮБ мэдээлж байв.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгост цөмийн туршилт хийх, баллистик пуужин хөөргөхийг хориглосон билээ. Гэсэн ч Хойд Солонгос цөмийн болон баллистик пуужингийн дэд бүтцээ үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгааг НҮБ-ын тайланд дурджээ. Түүнчлэн кибер халдлага, хамтарсан шинжлэх ухааны судалгаа зэрэг аргуудаар гадаадын орнуудаас материал, технологи, ноу-хауг эрэлхийлсэн хэвээр байна.
Хориг арга хэмжээг ажиглагчид Пхеньяны пуужингийн туршилт "илэрхий эрчимжсэн" гэж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн сард гэхэд Хойд Солонгос есөн удаа пуужингийн туршилт хийсэн талаар АНУ баасан гарагт мэдээлсэн байна.
Мөн НҮБ-ын тайланд Хойд Солонгос дахь хүмүүнлэгийн байдал улам дордсоор байгааг онцолжээ. Энэ нь тахлын үеэр тус улс хилээ хаах шийдвэр гаргасны үр дүн байж магадгүй гэж таамагласан байна.
Түүнчлэн Хойд Солонгосын талаар мэдээлэл дутмаг байгаа нь олон улсын хориг арга хэмжээ хүн амд нь хэр их нөлөөлж байгааг тодорхойлоход хэцүү гэж тайланд дурдсан байна.
Эх сурвалж: BBC

#НҮБ-ын тайлан, #пуужин, #Хойд солонгос,