Дэлхий дахинд “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөр БНАСАУ-д хуваарилсан вакцины тунгийн тоо хэмжээг бууруулсныг НҮБ-ын цахим хуудсан дахь мэдээлэл харуулжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн “COVID-19”-ийн вакцины мэдээллийн сангийн мэдээллээр, БНАСАУ-д нийт 1.54 сая тун вакцин хуваарилаад байна. Харин өнгөрсөн онд тус улсад 8.11 сая тун вакцин хуваарилаад байсан юм.
“COVAX” энэ оноос вакциныг “хэрэгцээнд тулгуурлан” нийлүүлэхээр болсон тул өмнөх хуваарилалт хүчингүй болсон” гэж “Гави” вакцины холбооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг “VOA” агентлаг уламжилжээ.
Цар тахалтай тэмцэх үүднээс хилийн хатуу хяналт тогтоогоод байгаа БНАСАУ нь өдийг хүртэл коронавирусний ямар ч вакцин хүлээн аваагүй байгаа юм.