Румынд байрлуулах Америкийн цэргийн техник хэрэгсэл бүхий эхний цуваа лхагва гарагт Нэдлак шалган нэвтрүүлэх боомтоор (Румын улсын баруун хэсэгт орших Арад муж) дамжин ирлээ гэж AGERPRES агентлаг мэдээлжээ.
Хуягт тээвэрлэгч, цэргийн техник бүхий ачааны машинуудаас бүрдсэн цувааг нэвтрүүлэхийн тулд Унгар-Румыний хил дээр тусгай зурвас зохион байгуулсан байна.
Тус бүр нь 16 нэгж техникээс бүрдэх бүх гурван цувааг Румыний зүүн хойд нутгийн Констанце мужийн "Михаил Когэлничану" цэргийн бааз руу илгээнэ гэж Америкийн цувааг угтаж авсан Арад мужийн 191-р явган цэргийн ангийн командлагч, дэд хурандаа Иоан Сорин Семенюк мэдээллээ.
Румынд байрлах АНУ-ын цэргүүдийн тухайд тэрбээр "дахин байрлуулах хуваарийн дагуу дараагийн өдрүүдэд" ирнэ гэж мэдэгдсэн байна.
АНУ "НАТО-гийн холбоотнууддаа дэмжлэг үзүүлэх, Оросын түрэмгийллийг тогтоон барих" зорилгоор Германы Вилсек баазад байрлаж буй 2-р морьт хорооны (механикжсан явган цэрэг) дугуйтай хуягт тээвэрлэгч бүхий 1000 орчим цэргээс бүрдсэн “Stryker” батальоныг Румын руу шилжүүлэн байрлуулна гэж Пентагон урьд нь мэдэгдсэн билээ.