Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

#Газар хөдлөлт, #Хөвсгөл аймаг,