newswire

Асуудлыг хуулийн дагуу бас танил талаараа шийддэг

    “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт ба нийтийн сонсгол” хэлэлцүүлэг өчигдөр болов. Хуулийн төсөл боловсруулахдаа мэргэшсэн хуульчдын баг ажиллуулдаггүй, баталсан хууль нь амьдралд нийцэхгүй, иргэдийн хэрэгцээ шаардлага хангадаггүйг хуульчид энэ үеэр шүүмжилсэн юм. Хууль зүйн мэдээлэл судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, “Нээлттэй нийгэм форум”, Монголын хуульчдын холбоо, Үндсэн хуулийн эрхзүйн хорооны Хууль тогтоомжийн хөгжлийг дэмжих дэд хороо хамтран уг хэлэлцүүлгийг зохион байгуулав. Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч В.Удвал “Амьдрал дээр хуулийг дээдлэхгүй, хэрэгжүүлэхдээ хайнга ханддаг болсон. Тиймээс хуульчид хуулийг хэрэгжүүлэхэд манлайлж, оройлох хэрэгтэй. Хууль бус хүмүүсийн боловсруулж буй хуулийн төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгөх боломжоо ашиглаарай” гэсэн юм. Тиймдээ ч олон нийт аливаа асуудлыг хууль журмын дагуу бус, танил талын холбоогоо ашиглан шийдэхийг эрмэлзэж ирсэн байна. Энэ нь дэлхийн хууль ёсыг дээдлэх индексээс тодорхой харагдана. Жагсаалтад 113 орон хамрагдсанаас манай улс 51-т оржээ. Гадаадын хөрөнгө оруулагч эхний 20-д багтсан улс оронтой хамтрах сонирхолтой байдаг. Тухайн улс орнууд хуулийг дээдэлдэг иргэн нь бизнестэй хөрөнгөтэй байхыг таашаадаг учраас тэр. Харин Монголд эл боломжийг хааж, боомилж, нэг баталсан хуулиа өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх магадлал өндөр учраас хөрөнгө оруулахаас эмээдэг гэнэ. Түүнчлэн гаргасан хуулиуддаа дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх Хууль тогтоомжийн тухай хуулийн зарим заалт огт хэрэгждэггүй гэнэ. Уг заалтыг хэрэгжүүлдэг бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад засаад явах боломжтой аж. Мөн хэлэлцүүлэгт оролцогчид “Хуулийн хяналтын ерөнхий сонсгол хийхгүй байгаа учраас хууль хэрэгжихгүй популизм газар авч байна. Ингэснээр улс орны хөгжил ухарч, ард түмэнд хор хохирол нь ирнэ” гэсэн юм.

“Ноён уул”-ын олборолттой холбоотой шүүх хурал 53 дахь удаагаа хойшиллоо

“Сентеррагоулд монголия” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралд өнөөдөр хуралдаж, хариуцагч тал буюу Д.Сумьяабазар аваргын тэргүүлдэг яамнаас төлөөлөгч ирээгүй учир 53 дахь удаагаа дахин хойшиллоо. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаан ийнхүү жил дамнан хойшилсоор байна. Хуралдаанд гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа.

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet