Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд инфляцийн түвшин 14.6 хувьд хүрсэн бол Улаанбаатар хотын хэмжээнд 16 хувь давсан. Өөрөөр хэлбэл, нэг иргэний сарын хэрэглээ сая төгрөгт багтдаг байсан бол огцом өссөн инфляцийн хөөрөгдлөөр сарын хэрэглээ 1.2 -1.3 саяд болжээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн огцом өсөлттэй байгаа энэ үед иргэдийн цалин хөлсний орлого нэмэгдээгүй. Үүнээс гадна өрхийн хэрэглээ нь хүрэлцэхгүй хүмүүс өндөр хүүтэй зээл авч байгааг МҮЭХ-ноос шүүмжилсэн юм.

#онцолсон, #live, #мүэх,