Ерөнхий сайд Н.Учрал Гашуунсухайт-Ганцмод боомтод ажиллаж байна. Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. 

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 33.38 хувьд хүрээд байна.

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудыг төмөр замаар холбох энэхүү стратегийн ач холбогдол бүхий төсөл нь экспортын шинэ боломжийг нээж, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Төслийг 2027 оны дөрөвдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор:

Байнгын 200, түр хугацааны 800 ажлын байр шинээр бий болно.
Нүүрсний экспорт жилд 30 сая тонноор нэмэгдэнэ.
Улсын эдийн засагт орох орлого жил бүр 1.5 тэрбум ам.доллараар өснө.

Тус төсөл нь Монгол Улсын экспортын хүчин чадлыг нэмэгдүүлж, гадаад худалдааны эргэлтийг өргөжүүлэхээс гадна эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжлийг дэмжих томоохон бүтээн байгуулалтын нэг юм.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Гашуунсухайт-Ганцмод боомт, #Ерөнхий сайд Н.Учрал,