Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 4 дэх жилдээ болж буй Улаанбаатарын "Их дуулга" тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Тэмцээний сүүлийн буюу гурав дахь эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм.

Манай улсаас дээрх таван жинд гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, Д.Номинзул тэргүүтэй 20 бөх барилдана. Тэмцээний эхний хоёр өдрийн дараахь байдлаар Япон 6 алт, 2 мөнгөн медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол зохион байгуулагч Монгол Улс нэг алт, хоёр хүрэлтэйгээр удаалж байна.

Тэгвэл Азербайжан болон Солонгос нэг алт, нэг хүрэлтэй, ОХУ нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар эхний таван байрт жагслаа. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

19:30, 2026-06-21

Монголын жүдочид нутгийнхаа "Их дуулга"-д тавдугаар байр эзлэв

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-д Японы жүдочид 8 алт, 2 мөнгөн медальтайгаар багийн дүнгээр тэргүүлэв.

Тэгвэл Солонгосын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй удааллаа. Харин Итали, Азербайжан, Монголын баг эхний тавд багтав.

Энэ тэмцээнд 58 орон оролцсоноос 24 нь медальтай буцаж байна. Үүнээс зургаан орон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

19:20, 2026-06-21

Ким Мин Жон Улаанбаатарын "Их дуулга"-ын иж бүрэн медальтай боллоо

Өнөөдрийн сүүлийн барилдаан болох эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу +100 кг-д дэлхийн аварга, Солонгосын тамирчин Ким Минжон түрүүллээ.

Тэрбээр Улаанбаатарын "Их дуулга"-аас алт, мөнгө, хүрэл медальтай болов.

Тэгвэл Иракли Деметрашвили "Их дуулга"-аас дөрөв дэх медалиа гардсан нь мөнгө байлаа. Энэ жинд Ниделандын Жур Спикерс, Оросын Инал Тасоев нар хүрэл медаль хүртэв.

+100 кг-ын медалийн эзэд:
1. Ким Мин-Жон (Өмнөд Солонгос)
2. Иракли Деметрашвили (Гүрж) 
3. Жүр Спэйкерс (Нидерланд) 
3. Инал Тасоев (ОХУ) 
5. Канан Насибов (Азербайжан)
5. Лукаш Крпалек (Чех)
7. Валерий Эндовицкий (ОХУ)
7. Канта Накано (Япон) 

19:18, 2026-06-21

Мао Арай Японы 8 дахь алтан медалийг авлаа

Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-ын эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу +78 кг-д дэлхийн хошой аварга Мао Арай түрүүллээ. 

Тэрбээр "Их дуулга"-аас таван медаль авсны гурав нь алт болж байна.

Тэгвэл дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Францын  Романи Дико мөнгөн медалиар энгэрээ мялаав. Харин Францын Селиа Канкан, Италийн Асяа Тавано нар хүрэл медалийн тавцанд зогслоо.

+78 кг-ын дүн:
1. Мао Араи (Япон) 
2. Роман Дико (Франц) 
3. Ася Тавано (Итали) 
3. Селиа Ганкан (Франц) 
5. Хелена Вукович (Хорват) 
5. Эмма-Мелис Актас (Эстони) 
7. Раз Хершко (Израиль) 
7. Юүли Алма Мишинер (Израиль) 

18:31, 2026-06-21

Жиннаро Пирелли Улаанбаатарын дэвжээнд анх удаа түрүүллээ

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Италийн тамирчин Жиннаро Пирелли түрүүллээ.

Тэрбээр "Их дуулга"-аас 3 дахь алтаа авч байна. Мөнгөн медалийг Оросын Идар Бихов гардсан бол Гүржийн Илиа Сулиманадзе, олимп, дэлхийн аварга Зелим Коцоев нар хүртэв.

1. Женнаро Пирелли (Итали) 
2. Идар Бифов (ОХУ) 
3. Илиа Суламанидзе (Гүрж) 
3. Зелим Коцоев (Азербайжан) 
5. Жафар Костоев (АНЭУ) 
5. Арман Адамян (ОХУ) 
7. Марат Байкамуров (Казахстан) 
7. Рётаро Масүчи (Япон) 

18:28, 2026-06-21

АНЭУ-ын багийн хоёр дахь медалийг Элизавета Лютвенюнка хүртлээ

Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд АНЭУ-ын Элизавета Лютвенюнка түрүүлж, дэлхийн аварга, Францын тамирчин Одрид Чюумёо мөнгөн медаль хүртэв.

Тэгвэл Колумбын Брэнда Олаяа, Германы Алина Боэм нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

-78 кг-ын дүн:
1. Елизавета Литвиненко (АНЭУ) 
2. Одри Чёмео (Франц) 
3. Бренда Олаяа (Колумб) 
3. Алина Боехм (Герман) 
5. Яаэл ван Хээмст (Нидерланд) 
5. Анна Монта Олек (Герман) 
7. Метка Лобник (Словени) 
7. Петруньела Павич (Хорват) 

18:27, 2026-06-21

Дэлхийн аваргын иж бүрэн медальт Санширо Мүрао Улаанбаатарын "Их дуулга"-д түрүүллээ

Улаанбаатарын "Их дуулга"-ын гурав дахь өдрийн барилдааны эхний жингийн медальтнууд тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 90 кг-д олон дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, Японы тамирчин Санширо Мүрао түрүүлэв.

Тэрбээр "Их дуулга" 9 дэх алтан медалиа гардсан нь энэ. Тэгвэл Солонгосын тамирчин Ким Жүүн Хван мөнгө, Сербийн Борис Рутович, Азербайжаны Мурад Фатиев нар хүрэл медаль хүртлээ.

-90 кг-ын дүн:
1. Санширо Мүрао (Япон) 
2. Ким Жон-Хүүн (Өмнөд Солонгос) 
3. Борис Рутович (Серби) 
3. Мурад Фатиев (Азербайжан) 
5. Максим-Гаэл Нгаяп Хамбоу (Франц) 
5. Адам Копецкий (Чех) 
7. Целидис Теодорос (Грек) 
7. Неманья Маждов (Серби) 

14:18, 2026-06-21

Монголын жүдочид Улаанбаатарын "Их дуулга"-ыг нэг алт, хоёр хүрэлтэй өндөрлүүллээ

Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатарын "Их дуулга"-ын гурав дахь өдрийн барилдаанд зодоглосон манай бөхчүүд тэмцээнээ өндөрлүүллээ.

Ингэснээр манай улс 4 дэх удаагийн Улаанбаатарын "Их дуулга" тэмцээнийг нэг алт, хоёр хүрэл, дөрвөн шагналт байртайгаар дуусгаж байна.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд олимп, дэлхийн аваргын медальтай 60 гаруй тамирчин барилдаж байгаа юм. 

13:09, 2026-06-21

Б.Хүдэрчулуун шигшээ 16-д шалгарлаа

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -100 кг-ын жинд барилдаж буй Баярцэнгэлийн Хүдэрчулуун, Сербийн Дарко Брашнёвичийг буулган авч, шигшээ 16-д хүрээд байна.

Түүний хувьд, дараагийн шатнаа АНЭУ-ын тамирчин, Азийн аварга Жафар Костоевтэй хүч сорино. 

11:53, 2026-06-21

Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр таван жилийн дараа дахин барилдаж байна

“Токио-2020” тэмцээнээс хойш Олон улсын тэмцээнд оролцоогүй ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний тойрогт Финландын бөх, Европын аварга Мартти Пуумалайненийг буулгаж авлаа. 

Түүний хувьд, шигшээ 16-д Нидерландын тамирчин Жүр Спейкерстэй хүч сорино. 

11:46, 2026-06-21

Д.Номинзул шигшээ 16-д үлдлээ

“Улаанбаатар Их дуулга” тэмцээний хошой хүрэл медальт Дамбадаржаагийн Номинзул, ОХУ-ын тамирчин Мария Ивановаг ялав.

Түүнтэй шигшээ 16-д Хорватын Хелена Вукович барилдана.

10:29, 2026-06-21

Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт яллаа

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -78 кг-ын жинд хүч сорьж буй Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт Пан-Америкийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Коралие Годбоутыг ялав.

Тэрбээр шигшээ 16-д Словенийн тамирчин Метка Лобниктой барилдана.

#онцолсон, #жүдо, #livetext, #Улаанбаатарын “Их дуулга”, #“Улаанбаатар Их дуулга-2026”,