Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өнөөдөр хуулийн хугацаа (2026.06.20-ны өдрийн 09:00-20:00 цаг) -нд авч дуусгалаа.

Аймаг, сумын сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээллээр 65 хэсэгт 495 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасны дагуу хэсгийн хорооны гишүүд 113 чиглэлд хуваарийн дагуу байгаа газарт нь очиж 465 (93.9 хувь) сонгогчийн саналыг нь авчээ. Хүсэлт гаргасан сонгогчдын 19 нь хаяг дээрээ байгаагүй, 11 нь бусад шалтгаанаар саналаа өгөөгүй аж.

Санал авах байранд санал авах ажиллагаа маргааш (2026.06.21-ний өдрийн 07:00 цаг) эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгсөн сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа маргааш (2026.06.21)  07:00-20:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т болно.

Энэ жил 5 аймгийн 9 суманд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад, 15 аймгийн 33 сумын 37 мандат нөхөн сонгууль товлон зарласан. Улсын хэмжээнд 16 аймгийн 71 хэсэгт нөхөн сонгууль зохион байгуулж байна.

#онцолсон, #Нөхөн сонгууль, #Орон нутгийн сонгууль, #СЕХ, #Зөөврийн санал,