Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Улаанбаатарын "Их дуулга"-ын хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. 

Манай улсаас 16 бөх барилдана. Тодруулбал, 73 кг-д О.Уранбаяр, Л.Энхдөл, Л.Анхзаяа, А.Өсөхжаргал, 81 кг-д Б.Шинэтулга, Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, О.Шинэбаяр нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, Г.Энхжин, Х.Маралмаа, 70 кг-д Ж.Дэлгэр, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, У.Анужин нар барилдана. 

Түүнчлэн өнөөдрийн 16:30 цагт Улаанбаатарын "Их дуулга"-ын нээлтийн ёслол болно.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

19:19, 2026-06-20

Ий Жүүн Хван Улаанбаатарын "Их дуулга"-ын хошой медальтан болов

Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатарын "Их дуулга"-ын эрэгтэйчүүдийн 81 кг-д дэлхийн аварга, Солонгосын тамирчин Ий Жүүн Хван түрүүлж, Японы Юүхэй Ойно мөнгө, дэлхийн аварга, Оросын Тимур Арбузов, Михайло Симин нар хүрэл медаль хүртлээ.

Солонгосын тамирчны хувьд 2023 онд Улаанбаатарын "Их дуулга"-аас мөнгөн медаль авч байсан бол гурван жилийн дараа ахиуллаа.

"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээний -81 кг-ын дүн:
1. Ли Жүн-Хван (Өмнөд Солонгос)
2. Ойно Юүхэй (Япон) 
3. Тимур Арбузов (ОХУ) 
3. Михайло Симин (Серби) 
5. Франсуа Готье-Драпо (Канад) 
5. Маттиас Кассе (Бельги) 
7. Жалгас Кайролла (Казахстан) 
7. Ээтү Иханамаки (Финланд) 

19:11, 2026-06-20

Л.Анхзаяа "Их дуулга"-д анх удаа түрүүлэв

Гэрэл зургийг MPA.mn

Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-ын хоёр дахь өдрийн барилдаанд Монголын жүдочдын анхны алтан медалийг ДАШТ-ий хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Л.Анхзаяа хүртлээ. 

Тэрбээр "Их дуулга"-д анх удаа түрүүлж байгаа нь энэ.

Тэрбээр АНЭУ, Казахстан, Бахрайн, Их Британи, АНУ-ын бөхчүүдийг ялснаар төрийн дууллаа эгшиглүүлэх болов. Мөнгөн медалийг АНУ-ын тамирчин Жак Ёнозүка, хүрлийг О.Уранбаяр, Болгарын Виктор Скерлев нар хүртлээ. Монгол Улс 2 өдрийн дараахь байдлаар 1 алт, 2 хүрэл медаль хүртээд байна.

-73 кг-ын дүн: 
1. Лавжаргалын Анхзаяа (Монгол)
2. Жек Ёнезука (АНУ) 
3. Виктор Скерлев (Болгар)
3. Одгэрэлийн Уранбаяр (Монгол)
5. Иракли Гогинашвили (Их Британи) 
5. Мухамед Алоев (Бахрейн)
7. Хассан Доуккали (Марокко)
7. Марк Христов (Болгар) 

18:57, 2026-06-20

Шихо Танака Улаанбаатарын "Их дуулга"-ын хошой аварга боллоо

Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-ын эмэгтэйчүүдийн 70 кг-д дэлхийн аварга, Японы тамирчин Шихо Танака түрүүлж, Австралийн Аоэфи Коуглан мөнгөн медаль хүртэв. 

Хүрлийг Хорватын Лара Цветко, Саннэ Ван Дэйк нар гардлаа.

-70 кг-ын дүн: 
1. Шихо Танака (Япон) 
2. Ифа Коглан (Австрали)
3. Санне Ван Дейк (Нидерланд)
3. Лара Цвьетко (Хорват) 
5. Маргит Де Воогд (Нидерланд) 
5. Мириам Буткерэйт (Герман) 
7. Маяа Гошен (Израиль) 
7. Клеменсе Эме (Франц) 

17:32, 2026-06-20

Л.Энхрийлэн тавдугаарт байрт шалгарав

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Улаанбаатарын "Их дуулга"-ын 63 кг-ын жинд дэлхийн аварга, Японы тамирчин Кажү Харүка түрүүлж, дэлхийн гурван удаагийн аварга Ван Лийсхаут мөнгөн медаль хүртлээ. 

Харин Оросын Ксения Галицкая, Австрийн Любяана Пиовасанна нар хүрэл медалийн болов. Гавьяат тамирчин Л.Энхрийлэнгийн хувьд медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт V байрт шалгарлаа.

-63 кг-ын дүн:
1. Харүка Кажү (Япон) 
2. Йоанне ван Лисхаут (Нидерланд) 
3. Дали Лилуашвили (ОХУ)
3. Любьяна Пиовесана (Австри) 
5. Лхагватогоогийн Энхрийлэн (Монгол)
5. Сара-Жой Бауэр (Герман) 
7. Ксения Галицкая (ОХУ) 
7. Чарлотта Аванзато (Итали) 

16:59, 2026-06-20

Улаанбаатарын "Их дуулга"-ын нээлт боллоо

Гэрэл зургийг MPA.mn

Зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдээр Степпе Аренад явагдаж буй “Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох жүдо бөхийн эхний тэмцээн болох “Улаанбаатар Их дуулга”-д 58 орны 454 тамирчин оролцож байна. 

Улаанбаатар хотноо жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээнийг дахин дөрвөн удаа зохион байгуулах баяртай мэдээг энэ оны эхэнд бид та бүхэнтэйгээ хуваалцсан. Энэ нь олон улсын жүдо бөхийн ертөнцөд манай улс ямар өндөр байр суурь эзэлдэг, бас ямар чухал оролцогч тал болохыг бэлхнээ илтгэн харуулсан явдал юм. Монгол улс хүчирхэг жүдочдын эх орон төдийгүй дэлхийн томоохон тэмцээнийг стандартын дагуу өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдгээ өнгөрсөн хугацаанд удаа дараа нотлон харуулсан нь дээрх итгэлцлийг бэхжүүлсээр ирсэн. 

Өнөөдөр болсон тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын жүдо бөхийн холбооны Санхүү эрхэлсэн дарга Насир Аль-Тамими, Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нарын хүндэт зочид оролцож, үг хэллээ. 

Монголын жүдо бөхийн холбоо анхлан 2012-2016 онд Нийслэл хотноо ГранПри ангиллын тэмцээнийг амжилттайгаар хүлээн авч байв.
Харин 2022 оноос хойш бид жүдо бөхийн “бага дэлхийн аварга” гэгддэг Их дуулга ангиллын тэмцээний эрхийг авч, 2024 оноос бусад жилүүдэд тогтмол зохион байгуулсаар өдийг хүрээд байгаа юм.
Өнгөрсөн жилийн Улаанбаатар Их дуулга тэмцээнээс манай улсын баг, тамирчид 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл, нийт 11 медаль хүртсэн. Харин 2023 онд Монголын бөхчүүд 2 алт, 4 хүрэл, нийт 6 медаль, 2022 онд 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 11 медальтайгаар оролцсон билээ.

15:00, 2026-06-20

Л.Анхзаяа алтын төлөө барилдана

Гэрэл зургийг MPA.mn

Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-ын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн дагах барилдаанд Оросын Ксениа Гальцкаяаг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. 

Түүний өрсөлдөгч нь Оросын Дали Лилуашвили юм Тэгвэл 73 кг-д олон улсын хэмжээний мастер О.Уранбаяр хагас шигшээд АНУ-ын Жак Ёнозүкад ялагдсанаар мөн л хүрлийн төлөө Мухамед Алоевтай барилдахаар болов.

Харин ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа гүрж гаралтай Их Британийн бөх Иракли Гогишвилиг ялнаар алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Жак Ёнозукатай барилдахаар шалгарлаа. Финалын барилдаан 17:00 цагт эхэлнэ.

13:59, 2026-06-20

Л.Энхрийлэн дагаж, О.Уранбаяр, Л.Анхзаяа нар зооны аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-ын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хэсгийн аваргын төлөөх барилдаанд Австрийн бөхөд ялагдлаа. 

Ингэснээр дагах барилдаанд Оросын Ксениа Гальцкаяатай таарав. Ялсан тохиолдолд хүрлийн төлөө шалгарна.

Тэгвэл 73 кг-д олон улсын хэмжээний мастер О.Уранбаяр хагас шигшээд шалгарсан бөгөөд зооны аваргын төлөө АНУ-ын Жак Ёнозүкатай барилдана.

Харин ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа гүрж гаралтай Их Британийн бөх Иракли Гогинашвилитай оноолт таарав.

13:34, 2026-06-20

Л.Анхзаяа Казахстаны бөх Есет Куановтой барилдаж, торгуулиар яллаа

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -73 кг-ын жинд хүч сорьж буй ДАШТ-ий хүрэл медальт Лавжавын Анхзаяа, Казахстаны Есет Куановтой 6:12 минутын хүч шавхсан барилдааныг хийж, торгуулиар яллаа. 

Тэрбээр шигшээ наймд Бахрейний Мухамед Алоевтой барилдана.

13:00, 2026-06-20

Л.Энхрийлэн, Л.Анхзаяа О.Уранбаяр нар хэсгийн аваргын төлөө барилдана

Улаанбаатарын "Их дуулга"-ын хоёр дахь өдрийн барилдаанд манай улсаас 16 тамирчин дэвжээнд гарснаас гурав нь шөвгийн наймд буюу хэсгийн аваргын төлөө шалгарч үлдлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн Польшийн Любяна Пиовесанатай барилдана. Ялсан нь хагас шигшээд үлдэх юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-д олон улсын хэмжээний мастер О.Уранбаяр Виктор Скерлевтэй барилдана.

Харин олон улсын хэмжээний мастер Л.Анхзаяа Бахрейны жүдоч Мухамед Алоевтай хэсгийн аваргын төлөө  барилдахаар шалгарлаа. 

12:36, 2026-06-20

Дэлхийн хошой медальт Л.Энхрийлэн шигшээ наймд хүрлээ

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -63 кг-ын жинд барилдаж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, Польшийн Наталья Кропскаг ялж, шигшээ наймд шалгарлаа.

Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Австрийн Любьяна Пиовесанатай хүч сорино.

12:33, 2026-06-20

Л.Анхзаяа шигшээ 16-д шалгарлаа

2024 оны ДАШТ-ий хүрэл медальтай Лавжавын Анхзаяа эхний барилдаанд АНЭУ-ын тамирчин, энэ оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд ирсэн Казбек Нагучевийг ялснаар шигшээ 16-д хүрээд байна. 

Түүний дараагийн өрсөлдөгч нь Казахстаны Есет Куанов байх юм.

12:30, 2026-06-20

IJF-ийн Олон улсын шүүгч Г.Нямцогт “Улаанбаатар Их дуулга” тэмцээнийг шүүж байна

Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга” тэмцээнийг манай улсаас IJF-ийн Олон улсын шүүгч Ганболдын Нямцогт дэнсэлж байна. Тэрбээр өмнө нь Монгол улсад зохион байгуулагдсан Гранд Слам, ГранПри ангиллын тэмцээнүүдийг шүүсэн туршлагатай бөгөөд өсвөр үе, залуучуудын ДАШТ-д ажиллаж байсан.
Мөн “Айчи Нагояа-2026” Азийн наадамд ажиллахаар томилогдоод байгаа юм.

#онцолсон, #жүдо, #livetext, #“Их дуулга” тэмцээн, #Улаанбаатарын “Их дуулга”, #“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээн,