Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өнөөдөр (2026.06.20-ны өдөр 09:00-20:00 цаг) авч байна. 

Аймаг, сумын сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээллээр 65 хэсэгт 495 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг байгаа газарт нь очиж авахаар хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн 113 чиглэлд хуваарийн дагуу ажиллаж байна.

09:00-12:00 цагийн байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан 495 сонгогчийн 277 (55.9 хувь) саналаа өгчээ. Cонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 20:00 цаг хүртэл авна.  

Сонгогч зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог. Улмаар санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаар хуульчилсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар: 

-эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
-дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
-зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч;
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн авдаг.

Энэ жил аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөж байна.

#онцолсон, #Орон нутгийн сонгууль, #СЕХ,