Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаар иргэдээс санал авч, энэ сарын 18-аас ажил хэрэг болсон. Гэвч энэхүү арга хэмжээ өмнөхөөсөө дордсон тухай иргэд цахим орчинд бичицгээж байна.
Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад,
-Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж, хоёрдугаар сарын 21 буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний 59 сургуулийн хичээл эхлэх болон тарах цагт зохицуулалт хийсэн.
Энэхүү зохицуулалтын дүнг тухай бүрд шуурхай тооцон ажиллаж байна. ЕБС-ийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран судалгаа хийж, санал боловсруулсан.
Түүнчлэн цахим орчинд олон нийтийн дунд санал асуулгыг явуулахад санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь энэхүү зохицуулалтыг дэмжсэн. Сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт хийснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон.
ЕБС-ийн хичээл эхлэх цагийн зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд туршилтын журмаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашид уян хатан байдлаар хэрэгжүүлж, үр дүн өгөхгүй байгаа газруудад өөрчлөлт оруулах бүрэн боломжтой шийдвэр гэдгийг холбогдох албан тушаалтанд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс даалгасан гэсэн юм.
Цагийн зохицуулалтаар:
2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төрийн 152, төрийн бус өмчийн 129 сургуульд 340,069 хүүхэд суралцаж байна. Үүнээс цагийн зохицуулалт хийсэн 59 сургуульд 85,207 хүүхэд суралцдаг байна.
-Өглөө 07:45, өдөр 13:15 цагт төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн найм, нийт 21 сургуулийн 47330 сурагч буюу нийт сурагчдын 13.9 хувь,
-Өглөө 08:15, өдөр 13:45 цагт төрийн өмчийн ес, төрийн бус өмчийн зургаа, нийт 15 сургуулийн 26189 сурагч буюу нийт сурагчдын 7.7 хувь,
-Өглөө 09:00 цагт нэг ээлжтэй төрийн өмчийн нэг, төрийн бус өмчийн 22, нийт 23 сургуулийн 11688 сурагч буюу нийт сурагчдын 3.4 хувь хамрагдана.