БХЯ, Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамнаас “Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар хийх талаар мэдээлэл хийлээ.

2022 оноос хойш төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем "e-Mongolia" төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд давхардсан тоогоор нийт 8.5 сая гаруй үйлчилгээг иргэд цахимаар авсан байна. Үүний 56 хувь нь нийслэл хотын иргэд байгаа бол 44 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна.

Батлан хамгаалах яамны үеэс 2022 оны нэгдүгээр сард цэргийн бүртгэлийг улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай бүртгэлээ хийлгэсэн. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох "Оюутан цэргийн бүртгэл" юм.

"Оюутан цэргийн бүртгэл" "e-Mongolia" системд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нээгдэж, гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

#live, #оюутан цэрэг,