Европын Холбооны уулзалт дууссаны дараа Оросын эсрэг авах өргөн хүрээтэй шинэ хориг арга хэмжээгээ танилцууллаа.

Хориг арга хэмжээ нь санхүүгийн салбар, эрчим хүч, тээвэр, Оросын элитүүдэд зориулсан виз зэрэг салбаруудад чиглэнэ гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгдэв.

Вон дер Лейен энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр Орос улс газрын тос боловсруулах үйлдвэрийн шинэ технологи болон нисэх онгоцны сэлбэг хэрэгсэл худалдан авах боломжгүй болно гэж хэллээ.

Мөн "Өнөө шөнө батлагдсан томоохон, зорилтот хориг арга хэмжээний багц нь ЕХ хэр эв нэгдэлтэй болохыг харуулж байна" гэж “Twitter” хуудсандаа бичжээ.

Уг хориг арга хэмжээнд ЕХ руу импортолдог Оросын хий хамаарахгүй гэж Вон дер Лейен мэдэгдэв. Одоогоор Европыг Оросын эрчим хүчний хараат байдлаас хэрхэн ангижруулах талаар яаралтай судалж байна гэжээ.

Энэ үеэр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд 300 сая евро буюу 336 сая долларын тусламж, түүнчлэн цэргийн техник хэрэгсэл санал болгоно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

#Дайн, #Европын холбоо, #ОРос, #ОХУ, #УКраин, #хориг,