Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баасан гарагийн өглөө Орос улс пуужингийн цохилт хийсэн тухай хэд хэдэн мэдээллийг баталжээ.

Зеленский орон нутгийн цагаар баасан гарагийн өглөөний дөрвөн цагт цохилт эхэлсэн гэж хэлээд Украины хүчин Оросын цэргүүдийг ихэнх чиглэлд урагшлахыг зогсоосон гэж мэдэгдэв.

Түүнчлэн Оросын арми цэргийн болон иргэний объектуудад цохилт өгч байна гэж хэлжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өглөө Киевт болсон халдлагыг "аймшигтай" гэж тодорхойлоод “Хамгийн сүүлд манай нийслэл 1941 онд нацист Германы халдлагад өртөж байсан. Украин тэр муу ёрын хүчийг ялсан, үүнийг ч ялах болно. Путиныг зогсоо. Оросыг тусгаарла. Бүх холбоогоо тасал. Оросыг бүх газраас хөө” гэж “Twitter”-тээ бичжээ.

Үүний зэрэгцээ, баасан гарагийн үүрээр Украины баруун хэсгийн Львов хотод дуут дохио дугарсан тухай “Reuters” агентлагийн гэрч мэдэгдэв.

Эх сурвалж: The Guardian

#шуурхай, #Дайн, #Киев, #ОРос, #ОХУ, #пуужин,