Ням гарагт хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах Беларусь улсад болсон бүх нийтийн санал асуулгаар цөмийн зэвсэггүй статусаас татгалзсан шинэ үндсэн хуулийг баталсан тухай Оросын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

ЗХУ задран унаснаас хойш тус улс нь цөмийн зэвсгээс ангижраад байсан бол энэ сүүлийн алхам нь Орос улсад Беларусийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсгээ байрлуулах боломжийг олгож магадгүй юм. Бүх нийтийн санал асуулгын дүн албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж Оросын “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Ням гарагт Беларусийн удирдагч Александр Лукашенко “Хэрэв [барууны орнууд] цөмийн зэвсгээ Польш эсвэл Литвад, манай хилийн ойролцоо байрлуулбал би Путинд хандаж ямар ч болзолгүйгээр өгсөн цөмийн зэвсгээ буцааж авна” гэж мэдэгджээ.

“РИА” агентлагийн мэдээлснээр Беларусийн сонгуулийн төв комиссын дарга Игорь Карпенко бүх нийтийн санал асуулгаар иргэдийн 65.16 хувь нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн гэж мэдэгдсэн байна.

Харин барууны орнууд засгийн газрыг эсэргүүцсэн өргөн цар хүрээтэй тэмцэл өрнөж байгаатай холбогдуулан санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ аль хэдийн мэдэгдсэн.

Эх сурвалж: The Guardian

#шуурхай, #Беларус, #Дайн, #ОРос, #ОХУ, #цөмийн зэвсэг,