Украинд 150 гаруй орны нийт 76,548 оюутан суралцаж байна. Үүнээс,
Эдгээр оюутны 68,908 (90,02%) нь үндсэн мэргэжлээр, 6,45% нь хэлний бэлтгэлд, төгсөлтийн дараах сургалтад 1,719 буюу 2,25%, аспирантур, докторантурт 1,27% буюу 974 оюутан тус тус суралцаж байна.
Украины агаарын хил хоёрдугаар сарын 24-ний өдөр хаагдаж дотоодын болон олон улсын нислэг үйлдэх боломжгүй болсон тул тус улс дахь гадаад оюутнуудыг эх оронд нь зохион байгуулалттайгаар татах асуудал улс орон бүрийн тулгамдсан асуудал болсон. Дийлэнх улс орнууд боломжтой бол Украинтай хил залгаа Польш, Унгар, Словак, Румын, Молдав зэрэг орон руу аюулгүй байдлаа ханган гарах зөвлөмжийг оюутнууддаа өгч, хил залгаа улсад нэвтэрч чадсан оюутнуудаа хуваарьт болон тусгай үүргийн нислэгээр татаж авч эхлээд байна. Манай улсын хувьд Киев, Кропивницкий (Кировоград) хотоос оюутнуудаа Польш Улсаар дамжуулан татах ажлыг зохион байгуулсан.
БНХАУ, Япон, Солонгос, Казакстан, Тайланд, Нигери зэрэг орны хувьд иргэд, оюутнуудаа татан авах тухай мэдэгдсэн боловч өнөөгийн байдлаар тодорхой үр дүнд хүрсэн тухай мэдээлэл байхгүй байгаа юм.
БНХАУ-аас Украинд суугаа Элчин сайд Фан Шианронг “Нөхцөл байдал хэт эрсдэлтэй байгаа тул байдал сайжиртал татан авах ажиллагааг түр хойшлуулж байна” гэж хоёрдугаар сарын 27-ны өдөр мэдэгдээд байна.
Украины хоёр дахь том хот, нэг сая 400 мянган хүн амтай Харьковийн нөхцөл байдал амаргүй байна. Тус хотод улсын 13 их сургууль үйл ажиллагаа явуулдгаас Харьковын Үндэсний их сургууль (12,000 оюутан), Польтехникийн их сургууль "ХПИ" (20,000 оюутан), Радиоэлектроникийн их сургууль (12,000 оюутан), Эдийн засгийн их сургууль, Эм зүйн их сургууль, Үндэсний нисэхийн сургууль, Анагаах ухааны их сургууль зэрэг Украиндаа дээгүүр эрэмблэгддэг их сургуулиудад суралцдаг гадаадын олон оюутан үүссэн нөхцөл байдлын улмаас гацсан.
Харьков хотод хоёрдугаар сарын 24-нөөс эхэлж 22.00-06.00 цагуудад хөл хорио тогтоож иргэд, оршин суугчдыг аюулгүй газар буюу хоргодох байр, метроны буудалд байрлахыг зөвлөж, уг хөл хориогоо хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 18.00-06.00 цагуудад болгож өөрчилсөн.
Иймд, иргэд оршин суугчид зөвхөн зөвшөөрсөн цагуудад нэн шаардлагатай тохиолдолд гадагшаа гарч хөдөлгөөнд оролцох боломжтой. Метро, хорогдох байранд хорогдож байгаа иргэдийг бичиг баримттайгаа байхыг шаардаж, ойр зуур хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байгаа аж.