Цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны өдрийн 17.00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага иржээ.

Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй “Т” нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилсан байна. Ингэхэд ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн, 12-14 насны дөрвөн сурагч үйлдсэн болохыг тогтоожээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч “Т”-г цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим хоёр удаа хутгалж, биед нь гэмтэл учруулсан байна.

Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

#гэмт хэрэг,