Ням гарагт Танзани улсын баруун хойд нутгийн Букоба хотод онгоц осолдож, Виктория нуурт унасны улмаас наад зах нь 19 хүн амь үрэгджээ.

Бүс нутгийн цагдаагийн командлагч Уильям Мвампахал Букобагийн өгсөн мэдээллээр осолдсон онгоц “Precision Air”-т харьяалагддаг бөгөөд цаг агаарын таагүй байдлын улмаас нисэх онгоцны буудлаас 100 метрийн зайд усанд унасан байна.

“Precision Air” нь Танзани улсын хамгийн том хувийн агаарын тээврийн компани юм.

Бүс нутгийн комиссар Альберт Чаламила онгоцыг тус улсын санхүүгийн нийслэл Дар-эс-Саламаас хөөрсөн бөгөөд Кагера мужийн нуурын эргийн хотод газардах байсан тухай мэдэгджээ.

Онгоцонд 39 зорчигч, хоёр нисгэгч, онгоцны багийн хоёр хүн гээд нийт 43 хүн байсан ба аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.

Тус онгоц нь Тулуз хотод төвтэй Франц-Италийн “ATR” фирмийн үйлдвэрлэсэн “ATR-42” загварын онгоц байсан байна.

Букоба нисэх онгоцны буудал дээр зорчигчдыг хүлээж байсан гэр бүлийн гишүүд ослын гэрч болжээ.

Загасчид онгоцонд хамгийн түрүүнд хүрч, зарим зорчигчдыг онгоцноос гарахад тусалсан байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан дүрс бичлэгээс харвал онгоцны сүүл хэсгээс бусад ихэнх хэсэг усанд живсэн байна.

“Precision Air”-ийн тодорхой хувийг “Kenya Airways” компани эзэмшдэг бөгөөд 1993 онд үүсгэн байгуулагдаж байжээ. Дотоодын болон бүс нутгийн нислэг үйлдэхээс гадна Сэрэнгети үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Занзибарын арлууд зэрэг алдартай аялал жуулчлалын газрууд руу хуваарьт болон захиалгат нислэг үйлддэг байна.

Хамгийн сүүлд таван жилийн өмнө Танзанид “Coastal Aviation” компанийн эзэмшдэг онгоц осолдож 11 хүн ам үрэгдэж байжээ.

Эх сурвалж: The Guardian

#Африк, #викториа, #танзани,