Москва Оросын зэвсэгт хүчний эзэлж авсан цорын ганц бүс нутгийн нийслэл болох Украины Херсон хотоос цэргээ татах тушаал өгчээ.

Есдүгээр сарын сүүлчээр Херсон болон эзлэгдсэн бусад гурван бүс нутгийг Орост нэгтгэж буйгаа Ерөнхийлөгч Владимир Путин зарлаж байв.

Цэргийн өндөр албан тушаалтан энэ шийдвэрийг Оросын төрийн телевизээр зарлаж, Украин дахь Оросын цэргийн командлагч генерал Сергей Суровикин Херсон дахь нөхцөл байдлын талаар мэдээлээд, цаашид хотод хангамж нийлүүлэх боломжгүй болсныг хэлсэн байна.

Херсоноос цэргээ гаргаснаар Оросын зэвсэгт хүчин Днепр мөрний баруун эргээс бүрмөсөн гарна гэсэн үг юм.

Орос Херсоныг орхино гэсэн мэдээлэл, цуурхал бүтэн долоо хоног үргэлжилсэн. Украины арми Оросын цэргүүдийг хотын ойролцоо урхи бэлдсэн гэж үзэж байгаа бөгөөд дээрх мэдэгдэлд болгоомжтой хандаж байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн Оросын мэдэгдлийн дараа “Дайсан бидэнд бэлэг өгдөггүй, бид бүгдийг ялдаг. Бид бүх газар нутгаа чөлөөлж, хохирлыг аль болох бага байлгахын тулд маш болгоомжтой хөдөлж байна” гэж мэдэгджээ.

Оросын мэдэгдлийн дараа Херсон хотын энгийн иргэд Оросын армийн Чеченийн цэргүүд хотоос гараагүй, гудамжаар тэнүүчилж байгааг мэдэгдэв.

Өөр нэг энгийн иргэн хэд хоногийн турш хотод Оросын цэргүүд ажиглагдаагүйг хэлээд, харин зүүн эрэгт олон цэргүүд Днепр, Плавни дагуу бэхлэлт барьж байгааг мэдэгджээ.

Оросын дайны хүчин чармайлтыг шүүмжилдэг Ерөнхийлөгч Путины холбоотнууд Херсоноос цэргээ татах шийдвэрийг сайшаасан байна.

“Wagner” хөлсний бүлэглэлийг үүсгэн байгуулагч, Путинтэй удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа Евгений Пригожин энэ шийдвэр нь “ялалтын алхам биш” хэдий ч “дүгнэлт хийж, алдаан дээрээ ажиллах нь чухал” гэжээ.

2007 онд Хойд Кавказын автономит бүгд найрамдах улсыг удирдахаар сонгогдсон Чеченийн удирдагч Рамзан Кадыров генерал Суровикиныг “шүүмжлэлээс айдаггүй, жинхэнэ цэргийн генерал шиг ажилласан” гэж магтсан байна.

Эх сурвалж: BBC

#ОРос, #УКраин, #Херсон,