Иран хэт авианы баллистик пуужин бүтээсэн тухай тус улсын Хувьсгалт гвардын командлагч мэдэгджээ.
Хагас албан ёсны “Tasnim” агентлагийн мэдээлснээр командлагч Амир Али Хажизаде “Энэ пуужин нь өндөр хурдтай бөгөөд агаар мандалд орж, гарч маневр хийх чадвартай. Энэ нь дайсны пуужингийн эсэргүүцэн хамгаалах дэвшилтэт системийг онилох бөгөөд пуужингийн хөгжилд томоохон үсрэлт болно” гэж хэлсэн байна.
Хэт авиан пуужингууд нь дууны хурдаас дор хаяж тав дахин хурдан, энгийнээс илүү маневрлах чадвартай тул эсэргүүцэн хамгаалах системд илрүүлэхэд хүндрэлтэй байдаг.
Одоогоор Иран ийм төрлийн пуужин туршсан тухай мэдээлэл байхгүй байна.
Исламын Бүгд Найрамдах Улс нь олон улсын хориг арга хэмжээнд өртсөн ч дотоодын зэвсгийн үйлдвэрлэлээ хөгжүүлсээр байгаа ба заримдаа зэвсгийн хүчин чадлаа хэтрүүлэн тайлбарладаг гэж барууны цэргийн шинжээчид үздэг.
Дотоодын хэвлэлд мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Иран улс дэлхийн гадаргаас 500 км-ийн зайд тойрог замд 80 кг жинтэй хиймэл дагуул байрлуулах чадвартай анхны гурван үе шаттай “Ghaem 100” сансрын пуужингаа туршсан байна.
Сансрын пуужинг цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөхөд ашиглаж магадгүй гэж Вашингтон болгоомжилдог бол Тегеран цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөг үгүйсгэдэг.
Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #иран,