Оросын хүчин Херсон хотоос ухрах тухайгаа мэдэгдсэний дараа Украины арми тус хотын эргэн тойронд томоохон ялалт байгуулжээ.
Пүрэв гарагт Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный арми нь чухал ахиц гаргасан тухай мэдэгдсэн байна.
Генералын хэлснээр Украины цэргүүд Днепр мөрний баруун эрэг буюу Херсон орчимд хоёр фронтод томоохон довтолгоо хийж, 12 сууринг хяналтандаа авсан байна.
Өнгөрсөн нэг өдрийн дотор цэргүүд нь зүүн хойд болон баруун чиглэлд тус тусдаа давшиж, зарим хэсгээр долоон км урагшилсан гэж тэрээр хэлэв. Херсоноос хойд зүгт 50 км-ийн зайд орших Снихуривка хотод орж ирсэн Украины цэргүүдийг нутгийн иргэд нь угтан авч буй дүрс бичлэгийг Залужный нийтэлжээ.
Снихуривка нь гол замын уулзвар дээр байрладаг бөгөөд хойд болон баруун талаараа Херсонтой хиллэдэг Николаев мужийн төмөр замын зангилаа юм. Түүнчлэн Николаевын захирагч “Өнөөдөр маш олон сайн мэдээ байна” гэж бичээд, Украин "ч" гэсэн ганц үсгийг “Telegram” дээр постолжээ.
Түүний постноос улбаалан Украины цэргүүд пүрэв гарагийн шөнө Херсон хотын захад, Чернобаевка тосгонд хүрсэн байж болзошгүй гэсэн таамаглалыг өдөөсөн байна. Херсон бол хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлэл эхэлсний дараа Оросын мэдэлд орсон бүс нутгийн анхны бөгөөд цорын ганц нийслэл.
Украины эзлэгдсэн бүс нутгуудад “бүх нийтийн санал асуулга” явуулсны дараа, есдүгээр сарын сүүлээс хойш Кремль Херсоныг Оросын нутаг дэвсгэр гэж үзэх болсон.
Пүрэв гарагт Украины Батлан хамгаалахын сайд Оросыг цэргээ татахад дор хаяж долоо хоног шаардлагатай бөгөөд дайсны үйлдлийг урьдчилан таамаглахад амаргүй гэж мэдэгджээ.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх мөн баярлахад эрт байна гэж мэдэгдээд, түрэмгийлэгч хүчин Херсон хотод урхи бэлдсэн гэж таамаглаж байгаагаа хэлжээ.
Энэ үеэр, АНУ Украинд дахин 400 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан байна. Тусламжийн багцад “Avenger” агаарын довтолгооноос хамгаалах систем, “Hawk” пуужингууд багтжээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #ОРос, #Снихуривка, #Херсон,