Орос улс Херсоноос цэргээ татаж дуусмагц Украины цэргүүд хотод нэвтэрч, тугаа мандуулсан тухай Киев мэдэгдэв.
Төрийн мэдлийн “Тасс” агентлаг мөн баасан гарагт Москвагийн цагаар өглөөний 05:00 цагт Днепр мөрний баруун эрэгт байсан Оросын бүх цэргийн албан хаагчийг зүүн эрэг рүү татаж дууссан болохыг Батлан хамгаалах яамнаас эш татан мэдээлсэн байна.
Цэргээ татах үеэр албан хаагчид болон зэр зэвсэг, цэргийн техникт хохирол учраагүй, ямар ч техник хэрэгсэл, цэрэг хотод үлдээгүй гэж Москва дахь БХЯ мэдэгджээ.
Гэсэн ч Украины албаны хүний мэдэгдсэнээр шархадсан орос цэргүүд хотод орхигдсон бөгөөд тэдний зарим нь анги нэгтгэлүүдийг ямар ч аргаар хамаагүй зугтахыг дээрээс тушаасан тухай мэдүүлж байгаа аж.
Херсон хотын Корабельный дүүргийн оршин суугчид Украины явган цэргүүдийг угтан авч буй зураг баасан гарагийн өглөө олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.
Тус мужийн зөвлөлийн гишүүн хот бараг бүхэлдээ Украины зэвсэгт хүчний хяналтад орсныг “Reuters” агентлагт мөн ярьжээ.
Одоогоор хотод үлдсэн орос цэргүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа гэв.
Эх сурвалж: The Guardian