Украины өмнөд хэсгийн Херсон мужийн хоёр дахь том хот болох Нова Каховка дахь Оросоос томилогдсон захиргааны төрийн албан хаагчид олон мянган оршин суугчдын хамт хотоос гарсан болохыг албаныхан мягмар гарагт мэдэгдэв.

Нова Каховка нь Днепр мөрний зүүн эрэгт, Каховка далангийн хажууд байрладаг. Энэ нь мөн 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийн цэвэр усны чухал эх үүсвэр болох Хойд Крымийн сувгийн аманд орших Таврийск хоттой залгаа оршдог.

Оросоос томилсон хотын захиргаа “Арваннэгдүгээр сарын 11-нд Херсон мужийн баруун эргээс ухрах тушаал өгсний дараа Нова Каховка Украины зэвсэгт хүчний их буу, миномётын шууд галд өртсөн” гэж мэдэгдсэн байна.

“Днепр мөрний зүүн эрэгт гал түймэр гарч, энэ нь хотын аюулгүй байдалд заналхийлсэн. Херсон мужийн захиргаанаас оршин суугчдыг амь насаа аврахыг уриалсан бөгөөд Нова Каховкагийн олон мянган оршин суугчид үүнийг хүлээн авч, гэр орноосоо дүрвэсэн” гэв.

Мэдэгдэлд дурдсанаар Нова Каховкагийн цэрэг-иргэний захиргаа, төрийн болон хотын захиргааны ажилтнуудыг мөн аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Москва Херсон хот болон Днеприйн баруун эргээс цэргээ татсанаас хойш зүүн эргийн Оросын хяналтанд байгаа хот суурин газруудад анхаарлаа хандуулж байна.

Оросын арми Днепр мөрний зүүн эргээс 15 км-ийн тойрогт, Херсон мужийн нутаг дэвсгэрт амьдардаг энгийн иргэдийг бүс нутгаас дүрвэхийг зөвлөсөн бол мягмар гарагт Оросын арми Херсон хотын харалдаа, Днепр мөрний зүүн эрэгт орших Олешки хотыг орхин гарсан байна.

Эх сурвалж: Reuters

#нова каховка, #ОРос, #УКраин,