Бүгд найрамдах нам АНУ-ын Конгрессын доод танхимд 218 суудал авснаар олонх болоход шаардлагатай босгыг давжээ.
Төлөөлөгчдийн танхимд тус нам олонх болсон нь тэдний хүлээж байсан “улаан давлагаа”-ны дэргэд хангалттай амжилт биш боловч Ерөнхийлөгч Жо Байдены ирэх хоёр жилийн мөрийн хөтөлбөрийг гацаахад хангалттай.
Энэ нь Ардчилсан нам Сенат дахь хяналтаа хадгалсаар байгаа ч засгийн газар хуваагдах нь тодорхой гэсэн үг юм.
Бүгд найрамдах нам 435 суудалтай Төлөөлөгчдийн танхимд 218-223 суудал авч магадгүй гэж “CBS” тооцоолжээ.
Өнгөрсөн мягмар гарагт болсон сонгуулиар тус намыг ялагдахад хүргэсэн гол буруутнаар намын удирдагчид болох Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон Сенатын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл нарыг нэрлэж байна.
Энэ хооронд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ албан ёсоор зарлав.
Тэрээр сонгогчдыг “манай улсад нүүрлээд буй зовлонгийн цар хүрээ, хүндийн зэргийг бүрэн ойлгоогүй байгаа” ч дараагийн хоёр жилийн хугацаанд нөхцөл байдал улам дордох үед бодлоо өөрчлөх болно гэж хэлсэн.
Харин МакКоннелл лхагва гарагт Флоридагаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Рик Скоттыг ялж, Сенатын цөөнхийн тэргүүнээр дахин сонгогджээ.
Үүнээс нэг өдрийн өмнө Калифорн мужийн конгрессын гишүүн Кевин Маккарти Төлөөлөгчдийн танхимын даргын өрсөлдөөнд нэр дэвшихээр Бүгд найрамдах намаас сонгогдсон байна.
Тэрээр Конгрессын даргаар сонгогдохын тулд Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнээс олонхын дэмжлэг авах ёстой.
Конгрессын шинэ бүрэлдэхүүн 2023 оны нэгдүгээр сарын 3-нд хуралдана.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Бүгд найрамдах нам, #төлөөлөгчдийн танхим,