Египетийн Шарм-эль-Шейх хотод болсон НҮБ-ын “COP27” дээд хэмжээний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ядуу буурай орнуудад учирсан хохирлыг баян чинээлэг улс орнууд төлдөг болох тухай түүхэн хэлэлцээрийг байгууллаа.

Энэ жил дээд хэмжээний уулзалтыг хоёр өдрөөр сунгаж хэлэлцсэний эцэст ням гарагийн өглөө чуулганд оролцогч орнуудын төлөөлөгчид “хохирол барагдуулах сан” байгуулахаар тохиролцсон байна.

Ням гарагт Пакистаны цаг уурын сайд Шерри Рехман хэлэлцээрийн үр дүнд маш их баяртай байгаагаа мэдэгдэв. Тэрээр “Уур амьсгалын зорилтод хүрэхийн тулд бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэсэн гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлжээ.

Пакистанд энэ зун болсон аймшигт үерийн улмаас 1,700 орчим хүн амиа алдаж, 40 тэрбум долларын хохирол учирсан нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад хүчтэй нөлөө үзүүлсэн.

Ням гарагт Антигуа ба Барбудагийн байгаль орчны сайд, Жижиг арал улсуудын холбооны тэргүүн Молвин Жозеф мөн хэлэлцээрийг “бүх дэлхийн ялалт” гэж нэрлээд, “хэнийг ч орхигдуулахгүй байх тал дээр дэлхий нийтийн итгэлийг сэргээсэн чухал үйл явдал боллоо” хэмээн онцлов.

Гэвч хөгжингүй орнууд хурмал түлшний хэрэглээг бууруулах асуудлаар ахиц дэвшил гаргаагүйд олон хүн сэтгэл дундуур байна.

“Хурмал түлшнээс үе шаттайгаар ангижрах тодорхой амлалт энэ бичвэрт багтаагүй" гэж “COP”-ын өмнөх дээд хэмжээний уулзалтын даргаар ажилласан Их Британи улсын төлөөлөгч Алок Шарма хэлэв.

Тэрээр “Илүү зүйл хийж чадаагүйд миний хувьд сэтгэл дундуур байна” гэж хэлээд, дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлдөг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах амбицыг сулруулахаар оролдсоор байгаа улс орнуудыг шүүмжилжээ.

“COP27” дээд хэмжээний уулзалтаар өнгөрсөн жил баталсан хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэх зорилготой байсан бөгөөд томоохон үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт бага байсан.

Гэвч энэ үеэр төлөөлөгчид хохирол барагдуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн нь Парисын хэлэлцээрээс хойших хамгийн чухал үйл явдалд тооцогдож байна.

Эх сурвалж: BBC

#COP27, #хохирол барагдуулах сан,