Оросын хүчин Украин даяар эрчим хүчний дэд бүтцэд пуужингаар цохилт өгсний улмаас “асар том” хохирол учирч, тус улсын эрчим хүчний сүлжээний талаас илүү хувь нь засвар хийх шаардлагатай болсон байна.
Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаан дээр Ерөнхийлөгч Володимир Зеленский агаарын хэм тэг хэмээс доошилж байгаа ийм үед, Оросын сүүлийн үеийн цохилтоос болж олон сая хүн эрчим хүчний хангамжгүй, халаалтгүй, усгүй болсныг хэлсэн байна.
Тэрээр Оросыг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэж буруутгаад, халдлагыг “Оросын терроризмын томьёо” гэж нэрлэжээ.
Лхагва гарагт Украин даяар агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дуугарсны дараа нийслэл Киев болон баруун хэсгийн Львов зэрэг хэд хэдэн газарт дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн байна.
Запорожье мужийн төрөх эмнэлэг пуужинд оногдсоны улмаас нярай хүүхэд амь үрэгдсэн болохыг онцгой байдлын албанаас мэдээллээ.
Украины зэвсэгт хүчний командлагч генерал Валерий Залужныйн өгсөн мэдээллээр Москва 67 далавчит пуужин харваж, агаарын довтолгооноос хамгаалах систем 51 пуужинг нь амжилттай сөнөөсөн байна.
Гэвч халдлага нь Украин даяар дэд бүтцэд ихээхэн хохирол учруулжээ.
Киевт хотын зарим хэсэг усгүй, бүрэн цахилгаангүй болсон бөгөөд хотын дарга Виталий Кличко оршин суугчдын 80-аас доошгүй хувь нь цахилгаан, усгүй байгааг мэдэгдэв.
Мөн ихэнх дулааны болон усан цахилгаан станцуудыг унтраахаас өөр аргагүйд хүрсэн гэж Украины Эрчим хүчний яам мэдэгдсэн байна.
Хөрш Молдав улсад ч мөн цахилгаан тасарчээ. Тус улсын талаас илүү хувь нь цахилгаангүй болсон тухай Шадар сайд Андрей Спину “Twitter” хуудсаараа мэдэгдэв.
Гуравдугаар сард Молдав, Украин улс Европын эрчим хүчний сүлжээнд холбогдсон бөгөөд Украинд цохилт өгсөн тохиолдолд системийг хамгаалах үүднээс цахилгааны шугамын холболтын нэг цэг автоматаар унтардаг байна.
Молдавын хүн амын гуравны нэг нь амьдардаг нийслэл Кишинев хотын ихэнх хэсэгт хэдэн цагийн дотор цахилгааныг сэргээжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Арменийн нийслэл Ереван хотод айлчлах үеэрээ халдлагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч “Тусгай ажиллагааны ирээдүй болон амжилтад эргэлзэх хэрэггүй” гэж мэдэгдэв.
Мөн Украины эрчим хүчний сүлжээнд халдсанаар Киевийн чадварыг сулруулж, удирдагчдыг нь хэлэлцээрийн ширээнд суулгахад нөлөөлж магадгүй гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC