Афганистаны хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд 12 хүнийг, түүний дотор гурван эмэгтэйг олон мянган хүний ​​нүдэн дээр ташуурдаж шийтгэжээ.

Талибаны албаны хүний хэлснээр эдгээр хүмүүс садар самуун, дээрэм, ижил хүйстний бэлгийн харьцаа зэрэг “ёс суртахууны гэмт хэрэг” үйлдсэн байна.

Талибаны бүлэглэл энэ сард хоёр дахь удаагаа Шариатын хуулийн дагуу олон нийтийн өмнө шийтгэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь энэ юм.

Исламист бүлэглэл өмнө нь 1990-ээд оны үед Афганистаны засгийн эрхэнд байхдаа мөрдөж байсан хатуу ширүүн арга барилаа дахин сэргээж байж болзошгүй гэж олон хүн эмээж байна.

Афганистаны Логар бүс дэх Талибан хөдөлгөөний төлөөлөгч Омар Мансур Мужахид шийтгүүлсэн гурван эмэгтэйг сулласан, зарим эрчүүдийг үргэлжлүүлэн шоронд хорьсон тухай мэдэгджээ.

Эдгээр хүмүүс тус бүр 21-39 удаа ташуурдуулсан байна. Талибаны өөр нэг албан тушаалтны хэлснээр нэг хүнийг дээд тал нь 39 удаа ташуурдах хязгаартай аж.

Долоо хоногийн өмнө тус бүлэглэлийн дээд удирдагч Хибатулла Ахундзада зарим гэмт хэрэгт Исламын шариатын хуулийг баримтлан шийтгэл оногдуулахыг шүүгчдэд тушаасан бөгөөд тухайн долоо хоногтоо Талибанчууд Афганистаны хойд нутгийн Тахар мужид 19 хүнийг олон хүний өмнө ташуурдаж шийтгэжээ.

Талибууд ямар гэмт хэрэгт, ямар шийтгэл оногдуулахыг албан ёсоор тодорхойлоогүй байгаа ч шариатын хуульд олны нүдэн дээр цаазлах, чулуудах, ташуурдах, гарыг нь тайрах зэрэг харгис шийтгэл багтдаг.

Өнгөрсөн жил засгийн эрхийг авахдаа Талибанчууд өмнөхөөсөө илүү зөөлөн байхаа амлаж байв.

Засгийн газар мөн эмэгтэйчүүдийг харгис хэрцгийгээр хэлмэгдүүлсэн явдлыг давтахгүй гэж амласан. Гэвч тус бүлэглэл дахин засгийн эрхэнд гарснаас хойш эмэгтэйчүүдийн эрх чөлөө ноцтойгоор хязгаарлагдаж байна.

Эх сурвалж: BBC

#афганистан, #талибан, #шариатын хууль,

0 / 1000