Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули 62 насандаа нас барлаа

Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули зүрхний өвчний улмаас 62 насандаа таалал төгсжээ.“Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани улсын Ерөнхийлөгч, хүндэт доктор Жон Помбе Жозеф Магуфули зүрхний өвчний улмаас эмчилгээ хийлгэж байсан Дар-эс-Салам хотын Мзена эмнэлэгт нас баржээ” хэмээн тус улсын үндэсний телевиз мэдээлсэн байна.
Магуфули коронавирусээр халдварлаж, зүрх нь өвдсөнтэй холбоотойгоор Кенийн эмнэлэгт хэвтэж байгаа тухай өмнө нь “BBC” агентлаг мэдээлжээ. Африкийн орнуудын удирдагчдын нэг Найроби хотын эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ гэж Кенийн “Nation” сонин мөн өмнө нь мэдээлж байсан аж.

Хариулах