Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын "Капитал" Олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, БНХАУ-ын гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун угтан авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Айлчлалын үеэр Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

#онцолсон, #онцлох зураг,