Оросын арми Запорожье атомын цахилгаан станцыг орхихоор бэлтгэж байгааг Украины цөмийн эрчим хүчний төрийн өмчит компанийн тэргүүн ням гарагт мэдэгдэв.
Ийм алхам нь хэдэн сарын турш фронтын шугам нь бараг өөрчлөгдөөгүй хэсэгчлэн эзлэгдсэн Запорожьегийн бүс нутгийн байлдааны талбарт томоохон өөрчлөлт болох юм.
Мөн цуврал цохилтуудын улмаас үүсээд байсан цөмийн сүйрлийн айдсыг намжаах болно.
“Энергоатом”-ын тэргүүн Петро Котин “Сүүлийн долоо хоногт үйлдвэрийг орхихоор бэлдэж байгаа гэсэн шинж тэмдэг илэрсэн” гэж ням гарагт үндэсний телевизээр мэдэгдэв.
“Нэгдүгээрт, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрийг чөлөөлөх, магадгүй хяналтыг нь НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагад (Олон улсын атомын энергийн агентлаг) шилжүүлэх нь зүйтэй гэсэн маш олон мэдээлэл гарч байна. Түүнчлэн оросууд цүнхээ баглаж, чадах бүхнээ хулгайлж байгаа гэсэн мэдээлэл хүлээн авсан” гэж ярьсан байна.
Хэдийгээр түрэмгийлэгчид явахаар бэлдэж эхэлсэн ч ойрын хугацаанд үйлдвэрийг орхихгүй байх гэж Котин мэдэгдэв.
Орос, Украины талууд хэдэн сарын турш Запорожье цогцолборт цохилт өгсөн асуудлаар бие биенээ буруутгаж ирсэн.
Арваннэгдүгээр сарын 23-нд ОУАЭА-ийн тэргүүн Истанбул хотноо Оросын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад, цөмийн гамшгаас сэргийлэхийн тулд Европ дахь хамгийн том станцын эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулах талаар хэлэлцсэн байна.
Уулзалтаас хойш нэг өдрийн дараа Оросын Гадаад хэргийн яамны дэд сайд Сергей Рябков хамгаалалтын бүс тогтоох шийдвэрийг яаралтай гаргах шаардлагатай гэж хэлснийг “РИА” агентлаг эш татан мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters

#Запорожье, #ОРос, #Украины дайн,