Украины түрэмгийлэлд чечень болон буриад цэргүүд бусдаасаа илүү харгис хэрцгий авирлаж байна гэж Ромын Пап лам Франциск “America” сэтгүүлд ярьжээ.

Христийн шашны “America” сэтгүүлийн сэтгүүлч Пап лам Францискаас яагаад Оросыг Украины дайнд шууд буруутгахаас татгалзаж байгааг асуухад тэрээр “Цэргүүдийн харгислалын талаар маш их мэдээлэл авсан. Ерөнхийдөө хамгийн харгис нь Оросоос гаралтай ч орос уламжлал дагадаггүй, тухайлбал чечень, буриад гэх мэт хүмүүс байж магадгүй” гэж хариулсан байна.

Гэхдээ “түрэмгийлэгч нь Оросын төр” болохыг тэрээр тэмдэглэв.

Сэтгүүлч үргэлжлүүлэн Путинийг шууд буруушаахаас зайлхийж байгааг нь шүүмжлэхэд тэрээр "Заримдаа би хэн нэгнийг гомдоохгүйн тулд нэр цохохгүй байхыг хичээж, ерөнхийд нь буруушаахыг илүүд үздэг. Хэнийг буруушааж байгаа маань тодорхой байдаг учраас заавал нэр, овог тавих шаардлага байдаггүй” гэж хариулжээ.

Пап лам дараа нь “Путинтэй ч бай, Путингүй ч бай, нэрийг нь дурдаагүй байсан ч миний байр суурийг хүн бүр мэддэг” гэж нэмж хэлсэн байна.

Түүний энэхүү тайлбарыг Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хатуу шүүмжилжээ.

“Энэ бол Русофобия (Оросын эрэг үзлэл)-с хэтэрсэн. Энэ бол миний нэрлэж чадахгүй түвшний гажуудал” гэж тэрээр мэдэгдсэн байна.

Захарова дараа нь “Telegram” хуудсандаа “Буриадууд, чечениүд болон манай олон үндэстэн, шашны бүлгүүд бүгд нэг гэр бүл” гэж бичжээ.

Пап лам Франциск мөн ярилцлагадаа Кремлийн үйлдсэн Украины өлсгөлөн (Голодомор)-г геноцид гэж нэрлээд, уг үйл явдлын ойг тэмдэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

1932-33 онд ЗХУ-ын дарангуйлагч Иосиф Сталины үед фермүүдийг нэгтгэсний улмаас Украинд дөрвөн сая орчим хүн өлсгөлөнгөөр ​​нас барж байжээ.

Эх сурвалж: BBC

#буриад, #Ромын пап лам, #Украины дайн, #Чечень,