“Их долоо”-ийн бүлгийн улс орнууд болон түүний холбоотнууд Оросын газрын тосны үнэд хязгаар тогтоосны дараа даваа гарагт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө.
Даваа гарагийн өглөө Брент маркийн газрын тосны үнэ 0.6%-иар өсөж, баррель нь 86 ам.долларыг давсан байна.
Өнгөрсөн баасан гарагт “Их долоо”-ийн орнууд Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан Орост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх зорилгоор Оросын газрын тосны үнийг баррель тутамд 60 ам.доллароор хязгаарлахаар тохиролцсон юм.
Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, хүүгийн хэмжээ өндөр байгаа нөхцөлд газрын тос экспортлогч орнуудын ОПЕК+ бүлэг олборлолтоо танах шийдвэрээ үргэлжлүүлэхээр тохиролцсон нь үнийн өсөлтөд нөлөөлжээ.
Түүнчлэн Хятадын ковидын эсрэг жагсаалын дараа зарим хотууд хязгаарлалтаа хөнгөвчилнө гэж мэдэгдсэн нь газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж, үнэ өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний санхүүг улам хязгаарлаж, дэлхий дахинд нийлүүлэлтийг тасалдуулахаас зайлсхийхийн зэрэгцээ “түүний харгис хэрцгий довтолгоог санхүүжүүлэхэд ашиглаж буй орлогын эх үүсвэрийг хязгаарлана” гэж мэдэгдэв.
Гэсэн хэдий ч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ хязгаарлалтыг Оросын эдийн засагт хохирол учруулахуйц “ноцтой биш” гэж тодорхойлоод, “сул байр суурь” гэж нэрлэсэн байна.
ЕХ-ны хэмжээнд Оросын түүхий нефтийг далайгаар импортлоход тавьсан хориг өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа ч Орос улс үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, энэ арга хэмжээг хэрэгжүүлж буй орнуудад газрын тос нийлүүлэхгүй гэж анхааруулаад байгаа.
Хэдийгээр энэ арга хэмжээ нь Орост мэдрэгдэх нь тодорхой ч Энэтхэг, Хятад зэрэг зах зээлд газрын тосоо борлуулснаар цохилтыг зөөлрүүлэх магадлалтай юм.
Эх сурвалж: BBC

#газрын тос, #ОРос,