“Гоблины төлөв” гэх хэллэг олон нийтийн санал хураалтаар оны онцлох үгээр тодорчээ.
Оксфордын толь бичиг судлаачид гурван боломжит хэллэгийг сонгож, эдгээр үгнүүд дээр олон нийтийн саналыг хураасан байна.
Ингэхэд “гоблины төлөв” нийт саналын 93 хувь буюу 318,956 саналыг авчээ.
Оксфордын англи хэлний толь бичгийг хэвлэн гаргадаг албаны мэдээлснээр энэ хэллэгийг “Би гоблины төлөвт байна” эсвэл “гоблин төлөвт шилжих” гэх мэтээр хэрэглэдэг ба “Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтийг үл харгалзан, өөрийгөө буруутгахгүйгээр хүссэнээ хийх, залхуурах, эмх замбараагүй байх, ховдог/шунаг байх” гэсэн утгатай аж.
Энэ хэллэг анх 2009 онд онлайнд гарч ирсэн боловч энэ оны эхээр жүжигчин, загвар өмсөгч Жулиа Фокстой холбоотой шуугианы тухай нийтлэл, мөн “Reddit” дээрх нийтлэлийн улмаас цахим ертөнцөд өргөн хэрэглэгдэх болсон байна.
Ковидтой холбоотой хязгаарлалтуудыг хөнгөвчлөхийн хэрээр хүмүүс амьдралын өмнөх хэв маяг руугаа буцахыг хүсэхгүй байгаагаа энэ хэллэгээр мөн илэрхийлж байжээ.
Мөн “PC Gamer” сэтгүүл уншигчдадаа Оксфордын оны шилдэг үгээр “метаверс” бус, “гоблины төлөв”-ийг сонгохыг уриалсан нь оны онцлох үг болоход нь түлхэц өгсөн байна.
Оксфорд их сургуулиас жил бүр оны онцлох үгийг тодруулдаг ч энэ удаад анх удаа олон нийтээс санал авах шийдвэр гаргасан юм.
“Oxford Languages”-ийн ерөнхийлөгч Каспер Гратвол “Бид олон нийтийг уг процесст оролцохдоо дуртай байна байх гэж найдаж байсан ч ийм хэмжээний оролцоо биднийг гайхшируулсан. Үр дүн нь бид өөрсдийгөө ойлгох, эсвэл бидний эргэн тойронд болж буй үйл явдлыг боловсруулахад үгсийн сан хэчнээн чухал болохыг баталлаа” гэж хэлжээ.
Мөн “гоблины төлөв”-ийн талаар “Instagram’ болон ‘TikTok’ хуудсаар харуулдаг шиг ээ үргэлж төгс төгөлдөр байдаггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь биднийг тайвшруулах болно” гэж хэлсэн байна.
Хоёрдугаар байрт 14,484 саналаар “metaverse” бичигдсэн бол “#IstandWith” 8,639 саналаар удаалжээ.
Өнгөрсөн жилийн оны онцлох үгээр коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой “vax” тодорч байв.
Эх сурвалж: BBC

#Goblin mode, #Гоблины төлөв, #Оксфорд, #оны онцлох үг,