Японы Хоккайдо арлаас Оросын Камчаткийн хойг хүртэл сунаж тогтсон стратегийн ач холбогдолтой Курилийн бүлэг арлуудын хойд хэсгийн аралд эргийн хамгаалалтын хөдөлгөөнт пуужингийн системийг байршуулсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

500 км хүртэлх тусгалтай Оросын "Бастион" системийг Курилийн арлуудын хойд хэсэгт орших Парамушир арал дээр байрлуулсан байна.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус улс Парамушир дээр цэргийн хуаран байгуулсан ба Номхон далайн флотын эргийн хамгаалалт зэргэлдээх бүсэд 24 цагаар хяналт тавина гэжээ.

Орос улс Курилийн нурууны төв хэсэгт орших Матуа арал дээр “Бастион” системийг суурилуулснаас хойш нэг жилийн дараа ийнхүү цэргээ тус арал дээр байршуулж байна.

Вашингтонд төвтэй Стратегийн болон олон улсын судалгааны төв есдүгээр сард гаргасан тайландаа Москва Курилийн арлуудыг идэвхтэй цэрэгжүүлж байгаа нь Украины түрэмгийллийн асуудалд дарагдаж, ихэнх тохиолдолд анзаарагдалгүй өнгөрч байна гэж дүгнэж байв.

Орос Украины нутаг дэвсгэрт цэргийн хүчээр нэвтэрсний дараа Япон улс барууны холбоотнуудтай нэгдэн Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан.

Үүний хариуд Орос улс Японтой хийсэн энхийн хэлэлцээрээс гарч, маргаантай Курилийн арлуудтай холбоотой эдийн засгийн хамтарсан төслүүдээ царцаасан юм.

Эх сурвалж: Reuters

#Курилийн арлууд, #ОРос, #Япон,