Оросын төрийн өмчит “ВТБ” банк кибер халдлагад өртсөн тухайгаа мэдэгджээ. Тус банкны мэдээлснээр халдлагыг гадаадаас үйлдсэн бөгөөд тус байгууллагын түүхэн дэх хамгийн том кибер халдлага гэж тодорхойлсон байна.
Мэдэгдэлд дурдсанаар “DdoS” төрлийн халдлагыг няцаах арга хэмжээ авч байгаа ч мобайл аппликейшн болон вебсайтын үйлчилгээнд хүндрэл гарч болзошгүйг хэрэглэгчдэдээ анхааруулсан байна.
“DdoS’ халдлагад дүн шинжилгээ хийснээр төлөвлөгөөт бөгөөд өргөн цар хүрээтэй халдлага байсныг тогтоосон. Мөн зорилго нь банкны үйлчилгээний үйл ажиллагаанд саад учруулах явдал байсан гэж ‘ВТБ’ үзсэн. Халдлагын үеэр банкны серверт хандсан хүсэлтүүдийн дийлэнх нь гадаад сегментүүдээс гаралтай байсан ч Оросын IP хаягуудаас мөн хортой урсгал орж ирсэн” гэжээ.
Орост бүх кибер халдлагад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тул тус банк Оросын IP хаягуудыг хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн байна.
“DdoS” халдлага гэдэг нь зорилтот серверт их хэмжээний хэрэглэгчийн хүсэлт илгээж, хуурамч урсгал үүсгэснээр сервер ачааллаа дийлэхгүйд хүрч, уналтад орохыг хэлдэг байна. Ийм үед халдлагад өртсөн сервер хэрэглэгчдэдээ хариу өгөх, тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог.
Эх сурвалж: The Guardian

#кибер халдлага, #ОРос,