“Royal Air Maroc” Мароккогийн үндэсний агаарын тээврийн компани Катарын эрх баригчдын шийдвэрийн дагуу лхагва гарагт Доха руу хийхээр төлөвлөж байсан бүх нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдэв.
Ингэснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтонд Мароккогоос нэмж хөгжөөн дэмжигчид оролцох боломжгүй болсон байна.
“Royal Air Maroc” лхагва гарагийн шөнө Францтай хийх хагас шигшээ тоглолтын өмнө Катар руу хөгжөөн дэмжигчдийг хүргэхийн тулд нэмэлтээр 30 нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдэж байв. Гэсэн ч мягмар гарагт төлөвлөгөөгөө бууруулж ердөө 14 нислэг хийнэ гэж мэдэгджээ.
Эцэст нь лхагва гарагт хийх байсан долоон нислэгийг цуцалснаар мягмар гарагт ердөө долоон нислэг үйлдсэн байна.
Тоглолтын тасалбар, зочид буудлын өрөө захиалсан хөгжөөн дэмжигчид Доха руу явах боломжгүй болсон ч “RAM” зөвхөн онгоцны тийзийг нөхөн төлнө гэдгээ мэдэгджээ.
“Qatar Airways” болон Катарын засгийн газрын олон улсын хэвлэл мэдээллийн алба тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters