Пүрэв гарагийн орой томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэд хэдэн нэр хүндтэй сэтгүүлчдийн хаягийг “Twitter” платформоос ямар ч тайлбаргүйгээр устгажээ.

“CNN”-ийн Дони О’Салливан, “The New York Times”-ын Райан Мак, “The Washington Post”-ын Дрю Харвелл болон сүүлийн долоо хоногт Маскийн талаар хурцаар мэдээлсэн бусад сэтгүүлчдийн хаягийг гэнэт хаасан байна. Мөн бие даасан сэтгүүлч Аарон Рупарын бүртгэлд хориг тавьсан байна.

Маск “Twitter”-ийг худалдаж авахдаа платформыг дижитал хотын талбар болгохыг хүсэж байгаагаа ярьж байсан бөгөөд үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэхээ амлаж байв.

Дөрөвдүгээр сард тэрээр “Twitter”-ийг худалдаж авах төлөвлөгөөгөө зарласан өдрөө “Намайг хамгийн ихээр шүүмжилдэг хүмүүс ч гэсэн ‘Twitter’ дээр үлдэнэ гэж найдаж байна, учир нь энэ бол үг хэлэх эрх чөлөө юм” гэж мэдэгдсэн.

Гэвч платформыг өөрийн болгомогцоо эрх мэдлээ урвуулан ашигласан нь “Twitter”-ийн ирээдүйн талаар ноцтой эргэлзээ төрүүлж байна.

“Twitter” лхагва гарагт Маскийн хувийн онгоцыг хаагуур нисэж байгааг тогтмол мэдээлдэг @ElonJet гэх бүртгэлд хориг тавьсан билээ.

Харин пүрэв гарагт нь шинээр гарч ирж буй сошиал медиа платформ “Mastodon” @ElonJet хаягийг дагахыг уриалсныхаа төлөө “Twitter” дэх бүртгэлээ хаалгасан байна.

Энэ талаар хэд хэдэн сэтгүүлч сурвалжилж, үг хэлэх эрх чөлөөг хөгжүүлэх Маскийн зорилгын талаар тохуурхсан нь тэднийг бүртгэлээ алдахад хүргэсэн бололтой.

"Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь дэлхийн хоёр дахь баян хүн 20 настай коллежийн оюутныг өөрт нь таалагдаагүй олон нийтэд нээлттэй мэдээллийг хуваалцсаных нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заналхийлэхийг хэлнэ" гэж “The Washington Post”-ын Харвелл бүртгэлээ хаалгахаасаа өмнө жиргэсэн байжээ.

Бүртгэл устгагдсантай холбоотой шуугианы дараа “Mastodon” гэх мэт өөр сошиал медиа платформуудын холбоосыг “Twitter”-т жиргэх боломжгүй болсон байна.

Эх сурвалж: CNN

#mastodon, #Twitter, #илон маск,