Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр тус улс ням гарагт тагнуулын хиймэл дагуулын “чухал бөгөөд эцсийн шат”-ны туршилтыг гүйцэтгэсэн байна.

Уг хиймэл дагуулыг 2023 оны дөрөвдүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Өмнөд Солонгос болон Японы арми зүүн эрэг рүү дунд тусгалтай хоёр баллистик пуужин харвасан тухай мэдээлснээс хойш нэг өдрийн дараа Хойд Солонгос ийнхүү мэдэгдэл хийжээ.

Пхеньяны Үндэсний сансрын хөгжлийн газар (NADA) хиймэл дагуулын зураг авах, мэдээлэл дамжуулах болон газрын хяналтын системийн чадавхыг шалгах зорилгоор тус улсын баруун хойд зүгт орших “Sohae” хиймэл дагуул хөөргөх станцаас туршилтыг гүйцэтгэсэн байна.

Олон тооны камер, дүрс дамжуулагч, хүлээн авагч, хяналтын төхөөрөмж, зай хураагуур бүхий туршилтын хиймэл дагуулыг тээврийн хэрэгслээс дээш харвасан нь 500 км-ийн зайг туулжээ.

“NADA” туршилтыг амжилттай болсон гэж дүгнэсэн байна.

“KCNA” мөн Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон ойролцоох Инчон боомт хотын хар цагаан, нягтрал багатай хоёр зургийг нийтэлсэн бөгөөд эдгээрийг ням гарагийн туршилтын үеэр авсан гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, стратегийн шинэ зэвсэг бүтээж, цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хурдасгах зорилготой Хойд Солонгос баасан гарагт баллистик пуужинг илүү хурдан хөөргөхөд туслах түлхэх өндөр чадвартай хатуу түлшит хөдөлгүүрийг туршсан нь амжилттай болжээ.

Эх сурвалж: Reuters

#тагнуулын хиймэл дагуул, #Хойд солонгос,