Өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон Капитолын үймээнийг мөрдөн шалгаж буй АНУ-ын Конгресс экс Ерөнхийлөгч Дональд Трампыг үймээн самуун дэгдээсэн зэрэг хэргээр эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ.
Конгрессыг Ардчилсан нам тэргүүлдэг бөгөөд тэд Трампын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг санал нэгтэй дэмжсэн байна.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд буюу Трамп сонгуульд ялагдал хүлээсний дараа түүний дэмжигчид Конгресс руу дайран орж, Жой Байденыг ерөнхийлөгчөөр батламжлах Конгрессын нэгдсэн хуралдааныг тасалдуулсан юм. Энэ үеэр таван хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж гэмтсэн.
Трамп Конгрессын мэдэгдлийн дараа шийдвэрийг буруушааж, баттай нотлох баримтгүйгээр өөрийг нь буруутгах гэж оролдож байгааг шүүмжилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа 18 сар үргэлжилсний дараа Төлөөлөгчдийн танхимын сонгон шалгаруулах хороо даваа гарагт эцсийн хурлаа хийж, Трампыг дараах дөрвөн зүйл ангиар буруутгахыг дэмжсэн байна: Бослогыг өдөөн турхирах, туслах, дэмжлэг үзүүлэх; Албан ёсны ажиллагаанд саад учруулах; Хуйвалдаан зохион байгуулах; Хуурамч мэдэгдэл хийх.
Ардчилсан намын долоо, Бүгд найрамдах намын хоёр гишүүнээс бүрддэг тус зөвлөл 161 хуудас бүхий урьдчилсан дүгнэлтийг даваа гарагт нийтэлжээ.
Төлөөлөгчдийн танхимын хороо Трампыг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хуурамч гэсэн мэдэгдлийг тарааж, төрийн албан тушаалтнууд, хууль зүйн яам болон дэд ерөнхийлөгчдөө өөрийнх нь ялагдлыг өөрчлөхөд туслахыг шаардаж, шахалт үзүүлсэн гэж дүгнэсэн байна. Тус зөвлөл түүнийг Байденд эрх мэдлээ тайван замаар шилжүүлэхгүйн тулд бослого үймээнийг өдөөсөн гэж буруутгажээ.
Хэдэн зуун хуудас бүхий тайланг бүрэн эхээр нь лхагва гарагт дэлгэх гэж байна.
Конгресст Трампыг холбооны гэмт хэрэгт буруутгах эрх байхгүй тул дээрх шийдвэр нь хууль ёсны бус харин улс төрийн шинжтэй алхам юм. Энэ эрх мэдэл зөвхөн АНУ-ын Хууль зүйн яамны гарт байдаг.
Одоогоор прокурорууд Трампыг яллах эсэх талаар хэлэлцэж байгаа ч Хууль зүйн яам Конгрессын хорооны саналыг дагах албагүй.
Хэрэв Трампыг дээрх дөрвөн зүйл ангиар буруутгавал түүнд олон зуун мянган долларын торгууль ногдуулж, 20 жил хүртэл хорих ял оноож, цаашид улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхгүй болгох аж.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Дональд Трамп, #Капитолын үймээн,