Орос Украин руу түрэмгийлсний 300 дахь өдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэдэн сарын турш ширүүн тулаан өрнөж байгаа фронтын Бахмут хотод гэнэтийн айлчлал хийлээ.

Ерөнхийлөгчийн албаны мэдээллээр тэрээр цэргүүдтэй уулзаж, шагнал гардуулсан байна.

Түүний айлчлал фронтод байлдаж буй украин цэргүүдийн сэтгэл санааг маш их өргөсөн байна. “ВВС”-ийн сурвалжлагч Сара Рэйнсфорд уг үйл явдлыг өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй газарт айлчилж, генералуудынхаа хамт зураг даруулсан Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс маш их ялгаатай хэмээн харьцуулжээ.

Зеленский өмнө нь мөн Херсон, Изюм зэрэг чөлөөлөгдсөн хотуудад зочилж, цэргүүдтэйгээ уулзаж байсан.

Хэдэн сарын турш Бахмут хот Донецк муж дахь Оросын хүчний гол бай байсан бөгөөд Москва хотыг эзлэхийн тулд асар их нөөц зарцуулжээ.

Гэсэн хэдий ч Украины цэргүүд Оросын давшилтыг амжилттай зогсоосоор байна.

Тус хотыг эзэлснээр Москва Украины мэдэлд байгаа Донбассын хамгийн чухал хот болох Славянск, Краматорск руу хүрэх замыг нээх боломжтой юм.

Дайны өмнө 70 мянган хүн амтай байсан энэ хотод одоо цөөхөн энгийн иргэд үлджээ.

Хэдэн сарын турш үргэлжилсэн тулаанд хоёр тал ихээхэн хохирол амссаны дараа Орос, Украины командлагч нар хотыг “махны машин” гэж нэрлэдэг болсон байна.

Эх сурвалж: BBC

#Бахмут, #Володимир Зеленский, #Украины дайн,