Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт Вашингтонд айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын Конгресст үг хэлж магадгүй гэж эх сурвалжууд мэдэгджээ.
Энэ нь хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших түүний анхны гадаад айлчлал болох юм.
Одоогоор айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч эх сурвалжуудын хэлснээр Зеленский Ерөнхийлөгч Жо Байдентай ч уулзаж магадгүй гэв.
Украин дайн эхэлснээс хойш барууны орнуудаас асар их хэмжээний цэргийн болон хүмүүнлэгийн тусламж авсан бөгөөд үүнд АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.
Хоёрдугаар сараас хойш АНУ Украинд цэргийн шууд дэмжлэг үзүүлэхэд нийт 18.5 тэрбум доллар зарцуулсан нь бусад улс орнуудын үзүүлсэн тусламжаас хамаагүй их байгаа юм.
Гэсэн ч Ерөнхийлөгч Зеленский Украины батлан хамгаалахад сард таван тэрбум доллар зарцуулж байгааг тэмдэглээд, нэмэлт санхүүжилт хүсжээ.
Сүүлийн үед Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд эрчим хүчний дэд бүтцээ Оросын цохилтоос хамгаалахад нь туслах зорилгоор агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” пуужингийн систем нийлүүлэх талаар хэлэлцэж байгааг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа.
Орос эрчим хүчний салбарт олон удаа цохилт өгснөөс болж Украинд олон сая хүн цахилгаан, дулаангүй өвөлжихөд хүрээд байгаа юм.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Володимир Зеленский, #жо байден, #УКраин,