Мягмар гарагийн шөнө Калифорнийн хойд эргийн эрэгт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, байшин барилга нурж, замууд эвдэрч, цахилгааны шугам тасарч, олон мянган оршин суугч ус, цахилгаангүй болжээ.

Хумболдт тойргийн Шерифийн албаны мэдээлснээр арав гаруй хүн гэмтэж бэртсэн бол хоёр хүн газар хөдлөлтийн үеэр эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүйгээс болж нас барсан байна.

Газар хөдлөлт шөнийн 02:30 цагт Сан Франциско хотоос хойд зүгт 350 км-ийн зайд Хумболдт тойрогт болж, дараа нь 80 орчим удаа чичиргээ мэдрэгджээ.

Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом газар хөдлөлтийн яаралтай хариу арга хэмжээг дэмжих зорилгоор мягмар гарагт Хумболдт тойрогт онц байдал зарласан байна.

Энэ бүс нутагт газар хөдлөлт олон удаагийн давтамжтай болдог ч сүүлийн жилүүдэд болсон газар хөдлөлтүүд өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү их хохирол учруулах болжээ.

Мягмар гаригт болсон газар хөдлөлтийн улмаас нэг барилгад гал гарч, өөр хоёр барилга нурсан гэж албаныхан мэдэгдэв. Галыг шуурхай унтраасан бөгөөд гал унтраах багийнхан гэртээ боогдсон иргэнийг аварчээ.

Хумболдт тойргийн 3,400 орчим хүн амтай Рио Делл хотод 20 орчим байшинд их хэмжээний эвдрэл үүсэж, амьдрахад аюултай болсон байна. Эдгээр байшингуудад амьдардаг 100-150 оршин суугчийг нүүлгэн шилжүүлнэ гэж хотын менежер Кайл Нопп мэдэгдэв.

Түүнчлэн газар хөдлөлтийн дараа бүс нутагт 79,000 орчим байшин, аж ахуйн нэгж эрчим хүчгүй болсон байна.

Ферндале хотын гадна байрлах Ийл голын гүүрэнд дөрвөн том хагарал үүссэн тул цагдаа нар гүүрийг хаажээ. Калифорнийн хурдны замын суурийг мөн гулсах эрсдэлтэй гэж үзэн Хумболдт тойргийн дөрвөн замыг хаасан гэж эрх баригчид мэдэгдэв.

Калифорни мужид газар хөдлөлт тогтмол болдог ч 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бага тохиолддог.

Мягмар гарагийн газар хөдлөлт нь далайн эргээс 3 км-ийн зайд орших газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд болсон бөгөөд өнгөрсөн зуунд энэ хэсэгт 6.0-7.0 баллын хүчтэй 40 орчим газар хөдлөлт болж байжээ.

Мягмар гарагт болсон газар хөдлөлтийн чичиргээ Сан Францискогийн буланд мэдрэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Газар хөдлөлт, #Калифорни, #Хумболдт тойрог,