Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Конгрессын танхимд үг хэллээ.

Зеленский илтгэлийнхээ эхэнд Конгресст болон “эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг бүх америкчуудад” хандан талархал илэрхийлэв.

“Хүндлэл, талархлын үгс минь Америк хүн бүрийн зүрх сэтгэлд цуурайтна гэж найдаж байна.”

Тэрээр цааш нь “Бүх таагүй байдал, сүйрэл, уйтгар гунигийг үл харгалзан Украин унаагүй. Украин амьд, тэмцсээр байна. Бидэнд айх айдас байхгүй” гэж хэлээд, Украин түрэмгийллийн эхний шатанд ялалт байгуулсан гэж мэдэгджээ.

Зеленский “Оросын дарангуйлал биднийг хянах чадвараа алдсан” гэж нэмж хэлэв.

Тэрээр үргэлжлүүлэн өчигдөр Украины зүүн хэсэгт, дайны хамгийн ширүүн тулалдааныг үзсэн фронтын Бахмут хотод айлчилсан талаараа ярьжээ.

Оросууд “Тавдугаар сараас хойш Бахмут руу довтолж байна. Тэд өдөр шөнөгүй цохилт өгч байгаа ч Бахмут зогссоор байна. Энэ газрын сантиметр бүр цусанд будагдсан. Цаг тутамд буун дуугарч. Ширүүн тулалдаанд Донбасс дахь нуувчнуудын эзэд өдөрт хэд хэдэн удаа солигдож байна. Гэсэн ч Украины Донбасс байсаар байна” гэж мэдэгдэв.

Өнөөдөр өглөө Зеленский Бахмутад тулалдаж буй Украины офицерын дамжуулсан цэргийн одонг, захидлынх нь хамт Ерөнхийлөгч Жо Байденд гардуулсан юм.

Тэрээр мөн 80 орчим жилийн өмнө Зул сарын баярын үеэр америк цэргүүд нацистуудын эсрэг тулалдаж байсныг дурдаад, энэ Зул сараар украин цэргүүд Путиний цэргүүдтэй яг ижил тулаанд оролцож буйг сануулжээ.

Зеленский АНУ-ын өгсөн санхүүгийн дэмжлэгийг “хандив, тусламж биш”, “дэлхийн аюулгүй байдал, ардчилалд оруулсан хөрөнгө оруулалт” болохыг онцолсон байна.

Украины ерөнхийлөгч АНУ-д талархаж байгаагаа илэрхийлсэн ч “ялалтыг хурдасгах”-ын тулд илүү их зэвсэг хэрэгтэй байгааг тэмдэглэв.

Дэлхийн II дайны үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтийн эшлэлээс эш татан Зеленский Украин “үнэмлэхүй ялалт”-д хүрнэ гэж хэлсэн байна.

Зеленский төгсгөлд нь Украиныг дэмжиж ирсэн Америк хүн бүрт талархал илэрхийлээд, "Зул сарын баярын мэнд хүргэе, шинэ оны мэнд хүргэе" хэмээн үгээ дуусгав.

Дараа нь тэрээр Бахмут дахь фронтын цэргүүдийн гарын үсэгтэй Украины далбааг Төлөөлөгчдийн танхимын дараг Нэнси Пелосид гардуулжээ.

Эх сурвалж: BBC

#АНУ-ын Конгресс, #Володимир Зеленский, #Украины дайн,