Энэ амралтын өдрүүдэд АНУ болон Канадыг Арктикийн цасан шуурга дайрч байгаа ба АНУ-ын Үндэсний цаг уурын алба (NWS)-ны мэдээлснээр зарим хэсгээр агаарын хэм Цельсийн -45-56 хэмд хүрч болзошгүй байна.
Шуурганы улмаас 135 сая гаруй хүн амьдардаг АНУ-Мексикийн хил, нарлаг Флорида муж хүртэлх бүс нутгуудад цаг агаарын сэрэмжлүүлэг зарлажээ.
Зул сарын баярын үеэр хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихсэж, нисэх буудлуудын ачаалал нэмэгддэг ч АНУ-д томоохон нисэх буудлууд 5,300 гаруй нислэгээ цуцалсан байна.
Цаг уурчид АНУ-ын төв хэсгийн томоохон хотуудад ч хөлдөлт томоохон аюул учруулж магадгүй гэж анхааруулжээ.
Хэт хүйтэнд цусны урсгал удааширч, ихэвчлэн хамар, хацар, гарын хуруу, хөлийн хуруу зэрэг мөчүүд хөлдөж эхэлдэг ч шуурганы үеэр хамгийн хүйтэн үед хүний биеийн ил гарсан хэсгүүд ердөө 5-10 минутын дотор хөлдөж магадгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Пүрэв гарагт Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Энэ бол таныг хүүхэд байхад болдог байсан шиг цастай өдөр биш, энэ бол ноцтой зүйл” гэж анхааруулав.
Шуурганаас үүдэн Нью-Йорк, Кентакки, Хойд Каролина, Баруун Виржиниа, Жоржиа, Оклахома мужуудын захирагч нар онц байдал зарласан бол Висконсин мужид “эрчим хүчний онцгой байдал” зарласан байна.
Флорида мужид сүүлийн 30 жилд тохиолдож буй хамгийн хүйтэн Зул сарын баяр болох төлөвтэй байна.
“NWS”-ын мэдээлснээр мужуудад агаарын хэм огцом унаж, өмнөх дээд амжилтуудыг эвдсэн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ойрын хэдэн хоногт илүү олон рекорд эвдэгдэж болзошгүйг анхааруулав.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Канад, #цасан шуурга,