АНУ, Канадыг Арктикийн хүчтэй цасан шуурга дайран өнгөрч байгаа ба байгалийн аюултай үзэгдлийн улмаас 38 хүн нас баржээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр АНУ-д 34 хүн нас барсан бол Нью-Йорк мужийн Буффало хот хамгийн их хохирол амссан байна.
Канадад Бритиш Колумбын баруун хэсэгт орших Меррит хотын ойролцоо зам мөстөж, автобус осолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ.
Шуурга пүрэв гарагт эхэлсний дараа 1.7 сая гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болсон ч яаралтай арга хэмжээ авсны үр дүнд эрчим хүч тогтмол сэргэж байгааг албаны хүмүүс мэдэгдэв.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр ням гарагийн үдээс хойш гэхэд цахилгаангүй иргэдийн тоо 200,000 хүрч буурсан байна.
Шуурга Канадын өмнөд хэсгээс Техас хүртэл өргөн бус нутгийг хамарсны улмаас олон мянган нислэг цуцлагдаж, олон сая хүн зул сарын баяраар гэр бүлийнхэн дэрээ очих боломжгүй болжээ.
Ням гарагийн байдлаар 55 сая гаруй хүн амьдардаг АНУ-ын бүс нутгуудад цочир хүйтний сэрэмжлүүлэг зарласан хэвээр байв.
Агаар мандалд даралт огцом унаж, их хэмжээний цас орж, хүчтэй салхи үүсгэдэг өвлийн “тэсрэлттэй циклон” шуурга нь улс орон даяар замын хөдөлгөөнд мөн саад учруулжээ.
Нью-Йорк мужийн Буффало хотод долоон хүн машинтайгаа цасанд боогдож, осгосон байдалтайгаар олдсон бол Вермонт, Охайо, Миссури, Висконсин, Канзас, Колорадо мужид шуурганы улмаас хүмүүс нас баржээ.
АНУ-ын баруун хэсгийн Монтана мужид хүйтний эрч хамгийн чанга байсан бөгөөд агаарын хэм Цельсийн -45 хэмд хүрсэн байна.
Канадын Онтарио, Квебек муж мөн шуурганы хүндийг үүрч байна.
Ням гарагт Квебек мужид 120,000 орчим хэрэглэгч цахилгаан байсан ба албаны хүмүүсийн хэлж буйгаар зарим айл өрхийг эрчим хүчний дэд бүтцэд дахин холбоход хэдэн өдөр зарцуулагдаж магадгүй гэв.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Канад, #цасан шуурга,